Төрсөн эхээ хөнөөсөн эмэгтэйд 18 жилийн ял оноолоо

3999

Иргэн Б нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган, онц харгис хэрцгий аргаар алсан хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Б-г онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих