Хүүхдүүд нь аавыгаа хөнөөж шатаасан болохыг тогтоожээ

ce3f22cc007dcc1cbe09ef6b22385d02Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Шувуун Фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасны дүнд талийгаачийг Чингэлтэй дүүргийн  иргэн 53 настай Б болохыг тогтоожээ.

Талийгаачийг амь насаа алдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэл сурал болохгүй байсан тул ойр дотны хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн байна. Ингээд шалгалтын явцад талийгаачийг түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих