Банкууд жилд 11 орчим тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн мөнгөнөөс “угаадаг”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны хуралдаанаар иргэдэд бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөгөөс суутган авч байгаа 350 төгрөгийг  хураах нь хуульд хэр нийцэж байгаа талаар хэлэлцлээ.

Иргэн бүрт олгох 21 мянган төгрөгнөөс банкууд иргэдээс үйлчилгээний 350 төгрөг болон Засгийн газраас 100 төгрөгний буюу нийт нэг хүнээс 450 төгрөг авч байгаа нь төсвийн хууль зөрчсөн зүйл болж байна гэж УИХ-ын гишүүд үзжээ.
Энэ мөнгийг нийлүүлээд бодвол сард  945 сая, жилд 11 орчим тэрбум төгрөг болж банкуудыг баяжуулсан мөнгө угаах ажиллагаа болж байгаа ажээ.

Сонгууль дөхөөд УИХ-ын гишүүд ч улам л ухаантай мэргэн болоод байна даа.
Б.Жиргээ

mass.mn


URL:

Сэтгэгдэл бичих