“Bank of China”-г дэмжигч Д.Зоригт бас оффшор данстай юу?

3990

АН-ынхан оффшорын эсрэг дайн зарлаад хэдэн өдөр өнгөрч буй. Чухам тэгээд 27-нд нэр дэвшигчид тодрох үед бүх зүйл тодорхой харагдах биз гэсэн хүлээлт байгаа. Тэгвэл тэр өдрөөс өмнө АН-ын оффшортонгуудын нэрс нэмэгдээд байх янзтай. Ямартаа л “Монгол шуудан” –гийн гэх тодотголтой Д.Зоригттой холбоотой мэдээлэл гарч ирж байх юм. Тэгэхээр Д.Зоригт гишүүний зүгээс тодорхой байр суурийг илэрхийлэх шаардлага дагаад гараад ирж байна. Баримтаас харахад тэрээр Хятадуудтай нэлээд харилцаа өргөнтэй бололтой юм. Ер нь түүнийг өмнөд хөршид тун таатай ханддаг нэгэн гэдгийг мэдээллүүд харуулдаг л даа.

Ямартаа л Хятадын төрийн мэдлийн Bank of China-ийн салбарыг Монголд нээхийг дэмжиж байгаагаа тэр хэлж байсан байдаг. Эргэн сануулахад, уг асуудлыг манай Ерөнхий сайд мэдэхгүй гэж байсан ч, Элчин сайд Ван Шяолун Си Жиньпин даргын Монголд хийх айлчлалыг эхлэхийн өмнөхөн ярилцлага өгөхдөө тийм санаа агуулж байгаагаа илэрхийлж байсан удаатай. Тэрээр “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк “Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн байдаг.

1111

За харин  Хятадын банкийг Монголд авчрах тал дээр дэмжсэн байр суурьтай байгаа улстөрчдийн нэг Д.Зоригт гишүүн юм. Ямартаа л уг асуудал ид яригдаж байх үед Д.Зоригтыг Сангийн сайдаар суулгана гэсэн мэдээллүүд гарч, Монгол төрийн бодлогод нийцэх үү гэдэг асуудал хүртэл гарч байсан даа. УИХ-ын гишүүн Д.Зоригтын тухайд “Монгол Шуудан”-гийн гэх тодотголтой тэрээр бизнес, улстөрийг хослуулан  өдийг хүрэхдээ хууль, журам зөрчсөн байж болзошгүй асуудлуудтай холбогдсон л байдаг.  “Монгол шуудан” банкны хөрөнгө оруулагч байхдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь “Хадгаламж” банкинд худалдсан тул тус банкны жижиг хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шат шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар гурван шатны шүүхээс “Монгол шуудан” банкны хувьцааны хяналтын багцыг барьж байсан хүмүүс нь жижиг хувь нийлүүлэгчдээсээ зөвшөөрөл аваагүй худалдсаныг тогтоосон ч, хохирогчид өнөөдрийг хүрэхдээ хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй л явцгааж байгаа аж.

Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Гермес компанид тэрбээр их хэмжээний хувь эзэмшдэг. Гэтэл Гермес ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож шинээр IPO гаргахад Санхүүгийн Зохицуулах Хороо хэд хэдэн алдаа гаргасан байдаг санаатай юу, санаандгүй юу гэдэг асуудал мэдээж гарч ирнэ. Ямартаа ч түүний нэр банкны дампуурал,  сонгуулийн луйвар, “Номаранг”-ийн асуудал гэхчлэн олон л сэдэвтэй холбогдож иржээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих