Оффшор данстангуудад Х.Баттулга, Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ нар нэмэгдлээ
Иргэдийн хувьд тухайн асуудал нь татвараас зайлсхийхтэй холбоотой хэмээн үзээд буй. Харин УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд эрх бүхий албан тушаалтнууд оффшор бүсэд данстай улс төрчдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл оффшор бүсэд данстай эрхмүүд дээр Эрчим хүчний сайд Д.Зоригт Бермудын арлын оффшор дансандаа 30 сая, “Женко” Х.Баттулга 250 сая ам.доллар байршуулсан нь ил боллоо. Түүнчлэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ ч энэ жагсаалтад орж ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Сонгуульд нэр дэвшигч нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ тойргийн хороондоо гаргаж өгөх хуультай. Хэрвээ оффшор бүсэд данс эзэмшдэг, компани байгуулсан байгаа бол түүнийгээ мэдүүлэх л ёстой. Тэгэхээр эдгээр хүмүүс оффшор данстай гэдгээ ядаж ХОМ-тээ мэдүүлсэн болов уу гэдэг олны сонирхолыг татаж эхэллээ.
http://www.zuvsongolt.mn/page/newsmore/2085
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Haana ban nuguu ih MONGOl. Nohoi n …..
Талийгаач О.Чулуунбат, Д.Зоригт нар хамтарч байгуулсан юм байналдаа.Хөөрхий