“Оффшор”-оор сонгуулийн PR-аа хийх нь АРИУН ЯВДАЛ УУ?
Монголын оффшор данстангууд Фанамын оффшор бүсд нуусан хөрөнгүүд ил болж, иргэдийг ихээхэн бухимдуулаад авлаа.
Үүнтэй холбоотойгоор намууд эхнээсээ оффшор данстангуудаасаа нүүр буруулж байгаа сурагтай. Үүнтэй зэрэгцэн ирэх сонгуульд хамаг анхаарлаа хандуулсан Ардчилсан нам элгээрээ хэвтсэн эдийн засаг, хөлөө олохоо байсан нийгмийн гол буруутанг хайх аянг өрнүүллээ.
Гэтэл намыг нь хамгийн муухай харагдуулаад байгаа хүн нь зөвхөн ОФФШОР С.БАЯРЦОГТ л болж таараад байх шиг байна. Тиймээс ч түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоосоо авахуулаад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хүртэл олон нийтийн өмнө зарлачихлаа. Нэг ёсондоо өргөсөө авчихсан гэсэн үг.
Гэтэл мэдээллийн зуунд амьдарч байгаа төдийгүй Төрийн толгойд гарсан АН-ынхан иймэрхүү байдлаар ард түмнийхээ тархийг угааж байна. Сонгуулийн өмнө хийж байгаа өрөвдөлтэй улстөрийн шоу. Ер нь бол АН “оффшор”-оор сонгуулийн PR-аа хийж ард түмнээ тохуурхаж байгаа нь ариун явдал уу?
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL: