МАХН-ын сайд нарыг чөлөөлнө

14640052665742f292b709cАрдчилсан нам дахин нөхрөө барьцгүй тонгорохоор шийджээ. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан өчигдөр нэгэн албан тоот илгээлээ.

Уг албан тоотод Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай мэдэгджээ. МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар Шийдлийн Засгийн газарт ажиллаж буй. Ерөнхий сайд тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ өгүүлжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих