Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригт, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Лүндэндорж танаа
Монгол Улсад эрх зүйт, төр нийгмийг байгуулан хөгжүүлэх төрийн байгууллын гол институцын нэг болох шүүх засаглал тэр дундаа Улсын Дээд Шүүхийг иргэн бид хууль ёсийг сахин хэрэгжүүлэх, зөв буруу, шударга үнэнийг тогтоох эцсийн зогсоол гэж итгэл найдвар өвөртлөж амьдардаг билээ.
Гэтэл итгэл найдварын маань цайз хэрэм болох шүүх засаглал хэрхэн хууль ёсийг завхруулж, төр түмний хөрөнгийг хууль бусаар шүүхийн шийдвэрийн нэрийн дор хүч түрэн авах нөхцөл бололцоог мөнгөтэй, нэр хүчтэй нэгэнд олгож байгааг олон түмэнд ил болгон, бодит үйл явдал, баримтад үндэслэн Та бүхэцд сонордуулж байна.
УДШ-ын 2016.05.19-ны өдрийн хуралдаанаар ГОЛОМТ банк ба “Восгокнефтегаз” ХХК-ийн /цаашид “ВНГ” гэх/ хооронд 2011 онд байгуулсан 20.6 тэрбум төгрөгийн зээлийн маргаантай асуудлыг шүүгч Ц.Амарсайхан, Х.Эрдэнэсувд, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэйгээр авч хэлэлцсэн юм.
Шүүхээс нүдээр үзэж, чихээр сонсоход бэрх, илтэд нэг этгээдэд үйлчилсэн, төрийн өмчийн эрхэд дур мэдэн халдсан шийдвэр гарлаа. Тухайлбал:
1. Төрийн өмчөөр дампуурсан компанийн өрийг төлүүлэхээр болов. Одоогоос 3 жилийн өмнө 2013 овд БГД-ийн шүүхийн шийдвэр, Засгийн
газрын хуралдааны шийдвэр, Төрийн өмчийн хорооны тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ВНГ компанийн эд хөрөнгүүдийг төлөх татварын өрөнд хурааж, төрийн өмчид шилжсэн юм. Гэтэл дээрхи тогтоол, шийдвэрүүд өнөөдөр хүчин төгөлдөр байхад ХХААЯ-ны ТЭДС-гийн ашиглаад 3 жил болж байгаа 25.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Нефьт хангамжийн баазаар дампуурч, татан буугдсан ВНГ компанийн Голомт банкинд төлөх хиймэл зээлийн өрийг төлүүлэх шийдвэрийг өмчийн эзэн/ТӨХ, Сангийн яам/-ийг нь шүүх хуралд оруулахгүйгээр гаргалаа.
2. Дампуураад татан буугдсан компани дээр төлбөр төлүүлэх шийдвэр гаргав. ВНГ нь хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй болсон тул төлбөр нэхэмжлэгчдийн шаардлагаар 2015 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсэж, тус шүүхийн шийдвэрээр дампуурч, татан буугдсан юм. Гэтэл дампуурч, татан буугдсан компаниас 22.1 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах, түүнийг нь төрийн өмчөөр төлүүлэх шийдвэрийг УДШ-ын эрхэм шүүгчид гаргалаа. Дампуурлын тухай хууль, Иргэний хуулиар төлбөр нэхэмжлэгчдийн бүгдийнх нь эрх, ашгийг тэгш хангах үүднээс төлбөр нэхэгчдийн нэхэмжлэлийг дампуурлын хэрэгт хамтад нь нэгтгэн шийдвэрлэдэг. Энэ талаар шүүхэд ВНГ-иас хүсэлтүүдийг өгсөн боловч Голомт банкны нэхэмжлэлийг компани нь дампуурсан хойно, төрийн өмчийн хөрөнгөөр тусад нь барагдуулахаар хүч түрлээ.
3. ГОЛОМТ банкинд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль үйлчлэхгүй. Шүүхэд нэхэмжлэл, давах болон хяналтын гомдол гаргахад хуулийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.5 хувийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг билээ. Энэхүү хэрэг нь маш тодорхой 20.6 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ, түүний барьцааны 20.5 тэрбум төгрөгийн Нефть баазын гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан иргэний хэрэг бөгөөд анхан шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамж нь 110.3 сая төгрөг юм. Гэтэл Голомт банкнаас УДШ-д гаргасан гомдолдоо 110.253.634 төгрөг төлөөгүй байхад БГД, ХУД, СХД дүүргийн иргэний хэргийн шүүгч Ч.Цэнд хяналтын гомдлыг нь хүлээн авчээ. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гомдлыг УДШ-ээр хянан хэлэлцэхгүй байхыг хүссэн хүсэлтийг УДШ-ын шүүгч Ц. Амарсайханд гаргасан ч хүлээн авсангүй. Голомт банк тэмдэгтийн хураамж төлдөггүй төрийн байгууллага болсон уу эсхүл Голомтбанк 110 сая төгрөг төлж чадахгүй төлбөрийн чадваргүй болсонуу?
4. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт гэж үзэхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2015.11.23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ВНГ-д олгосон гэх зээлийн мөнгөний 95 хувьтай тэнцэх чекийн баримтуудын мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг нь хуурамч болохыг тогтоосон байдаг. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу хариуцагч өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэхийг тодорхойгүй байна, барьцааны хөрөнгийн өмчлөлийн асуудал тодорхойгүй байна, эрх нь зөрчигдөх гуравдагч этгээдийг шүүх хуралд оруулаагүй байна гзж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл УДШ нь Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг хууль буруу хэрэглэсэн гэж үзлээ. Энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа дүр үзүүлсэн, халхавчилсан гэрээ болох нь нотлох баримтаар болон Токио дахь ОУ-ын Арбитрын Шүүхийн шийдвэрээр аль 2013 онд тогтоосон байсан.
5. ГОЛОМТ банкийг Гүйцэтгэх захирал нь төлөөлдөггүй бөгөөд эрх, мэдэлгүй. Одоогоос гурван жилийн өмнө Голомт банкны Гүйцэтгэх захирал асан Г.Ганболд /Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга/ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газруудад тус банкны барьцаанд байгаа ВНГ компанийн хөрөнгийг татварын өрөнд өгөх нөхцөлөөр барьцаанаас чөлөөлөхөө мэдэгдэж, үүний дагуу Засгийн газар, ТӨХ-ны шийдвэр гарч, шийдвэр гүйцэттэлээр хөрөнгүүдийг улсад авсан. Гэтэл одоо болохоор Голомт банк уг шийдвэрээ хүчингүй, гүйцэтгэх захирал тийм эрхгүй, төлөөлөхгүй гэж шүүхэд мэлзэх юм. Банкны эрхэм ТУЗ-ын Даргаа, төрийн өмч эзэнгүй хэн дуртай нь авч, өгч байдаг хөрөнгө биш ээ, түүний цаана түмний нүд байдаг юм шүү!
6. Төрийн өмчийн хороо татан буугдсанаар төрийн өмч эзэнгүй болжээ. ТӨХ татан буугдах болсноор Голомт банк нь төрийн өмчийг хууль бус шүүхийн шийдвэр гаргах замаар өмчлөлдөө шилжүүлэн авахаар шүүхэд хандсан, үүнээс үүдэн төрийн өмчийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа тул зохих арга хэмжээ авах талаар Сангийн яаманд удаа дараа хандсан. Одоо ийм хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн өмчийн эрх ашгийг хамгаалах ганцхан боломж үлдсэн. Тэр нь УДШ-ийн Ерөнхий шүүгчид хандан гомдол, хүсэлтээ гаргах. Та бүхнийг төрийн өмчийн эрх ашгийг хамгаалан, албан үүрэгтээ хариуцлагатай хандана гэдэгт найдаж байна.
7. Эрхэм Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, УДШ-ийн Ерөнхий шүүгчээ Та бүхэн УДШ дэх бүлэглэлүүдээ зогсоох, зохицуулах арга хэмжээ авах болоогүй юу? Олны дунд сүүлийн үед “Нийслэлийн бригад” нэртэй бүтэц УДШ-д бий болсон талаар чамгүй ярьдаг. Энэ нь Нийслэлийн шүүхээс гаралтай, тэнд хамт ажиллаж байсан олон шүүгчид нэгэн зэрэг УДШ-ийн иргэний танхим болон танайд ажиллах болсон асуудал бөгөөд энэ нь хэргийн оролцогчдод хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэхэд бодит эргэлзээ, тээнэгзэлийг төрүүлэх болсон. Зөвхөн саяын болсон хуралд оролцсон 5 шүүгчийн 4 нь Нийслэлийн шүүхээс гаралтай шүүгчид хамтдаа хуралд орж байна. Та бүхэн энэ асуудлаа анхааран зохицуулж шийдвэрлэхгүй бол иргэд, олон түмний шүүхэд итгэх иггэл өдөр бүр алдарсаар байна шүү! Иргэд шүүхэд итгэл алдах үед Төрд итгэхгүй, Төрд итгэл алдах үед Улс үгүй болох билээ!
Хуульч О.ДАРХАНБААТАР.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Thank you
wedding