Төрийн өмчит “Эрдмийн оргил” цогцолбор иргэн Г.Гантөмөрийнхний сургууль болсон уу

Юун түрүүнд БСШУ-ы сайдаас асуух асуулт байна. Ерөнхий боловсролын сургуулийн захиралд

гурван жилийн дотор 50 орчим багш, ажилтнаа онцын шалтгаангүйгээр ажлаас нь халж, аав, ээж, эхнэр тэргүүтэй ойрын хамаатан садныхаа 17 хүнийг сургуулийн жижүүрээс эхлээд лаборант хүртэл ажилд томилох эрх бий юү? Байдаг юм байна шүү, сайд аа. Нийслэлийн Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолборын захиралд тийм эрх байна. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор дунд сургуулийн захирлыг Г.Гантөмөр гэдэг. Түүний 60 гаруй настай аав, ээж болоод хамаатан садан, бүр эхнэр, эхнэрийнх нь дүү, дүүгийнх нь эхнэр гэх зэрэг хүмүүс тус сургуульд ажиллаж байна. Одоогоор захирлын ойр тойрных нь 17 хүн ажиллаж байгаа аж. Цаашид энэ тоо өсөх нь тодорхой гэнэ.

Гантөмөр захирал ингэж хамаатан саднууддаа “ажил олгох” шалтгаан нь “Хэн ч түүний эсрэг үг дуугарч, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх” ёсгүй гэнэ. Энэ ч утгаараа дургүйг нь хүргэсэн хэнийг ч ажлаас шууд халдаг гэх. Бүр өөрт нь бүх эрдмээ зааж, биеийн тамирын сургуульд хөтлөн оруулж байсан багшийгаа “Дургүй хүргэсэн” гэх шалтгаанаар халсан гэдэг. Шавьдаа гомдсон багш сургуулийнхаа барааг ч харж чадахгүй уйлж явдаг гэнэ. Г.Гантөмөр захирал энэ хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө нэг ажилтнаа халах, хоёр багшийг өндөр насны тэтгэвэрт суулгах тушаал үйлджээ. Боловсролын салбарт 23 гаруй жил ажилласан, Боловсролын тэргүүний ажилтан, Ардын багш, Ачлалт багш М.Янжмаа дээрх тушаалыг гардсанаасаа хоёр сарын дараа нас барсан байна. Энэ хоёр сарын хугацаанд талийгаач сургуулийн захирал, сургалтын алба, дүүргийнхээ Засаг дарга, Тамгын газрын дарга гээд яваагүй газар үгүй аж. Түүний ийнхүү амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд ажилдаа эргэн орох гэж гуйсны учир нь ердөө л улсад 25-аас дээш жил ажилласны тэтгэмж хүртэх явдал байлаа. Учир нь талийгаач тэтгэвэрт гарах насандаа хүрээгүй бөгөөд ахиад 1.3 жил ажиллахад л дээрх тэтгэмжээ авах ёстой байжээ.

Мөн найман хүүхэдтэй, амьдрал тааруу, хоногийн хоолоо арай гэж олдог байсан гэнэ. Талийгаач “Надад хичээлээс хоцорсон 15 хүүхэд өгчих. Хавар бүгд А үнэлгээтэй төгс өх болно. Ажлаа хийх гэсэн юм аа. Хүүхдүүд минь хоосон хонох дээрээ тулаад байна” хэмээн гуйж байсан гэдэг. Гэтэл Г.Гантөмөр захирал түүнд “үгүй” гэсэн хариултыг хэлсээр байжээ. Сургуулийн захирлын тушаал гаргах болсон шалтаг нь талийгаач М.Янжмаа энэ оны долдугаар сарын 09-нд олон хүүхэдтэй гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хуулийн 112.1-д зааснаар хөнгөлөлттэй тэт гэвэрт гарах хүсэлт гаргаж, захирлаараа цохуулжээ. Гэтэл түүгээр нь далимдуулан өндөр насны тэтгэвэртээ сууж, ажлаа хүлээлгэж өгөхийг тулгасан байна. Талийгаачид тэтгэвэрт гарахад дахиад таван жил дутуу байсан ч захирал “Тушаал бол тушаал” хэмээн омогдсон гэнэ. Н.Янжмаагийн авахыг хүссэн мөнгө нь ердөө л 1.6 жил ажилласантай нь тэнцэх хэмжээний тэтгэмж байв.

Г.ГАНТӨМӨР: ОДООХОНДОО НАДАД ЭРХ НЬ БАЙНА. 160 ХҮНИЙ ДОТОР 2-3 ХАМААТАН БАЙХАД ЯАДАГ ЮМ БЭ

Энэ талаар Г.Гантөмөр захирлаас тодрууллаа.

-Сайн байна уу. Таныг тэтгэвэрт гарах нас нь хүрээгүй багшийг ажлаас нь халж, улмаар тэр багш амиа алдсан тухай мэдээлэл ирлээ. Энэ үнэн үү?

-Та нар миний нэр хүндийг унагах гээд л үзээд байна уу. Хэдэн багшийн гарын үсэг бас чамд очсон уу.

-Үгүй.

-Амьдрал дээрх бодит үнэнийг хэлэхэд Н.Янжмаа гэдэг багш энэ оны тавдугаар сарын 7-нд 50 нас хүрсэн. Өөр нэг тэтгэвэрт гарах багштай хамт өргөдлөө бариад долдугаар сард өөрөө ирсэн. Би түүнийг тэтгэвэртээ гар гэж дуудаагүй. Удалгүй “Улсад ажилласан жилийнх нь тоо тэтгэмж авахад хүрэлцэхгүй болчихлоо. Намайг эргүүлж ажилд аваач” гэж ирсэн. Хуулийн дагуу бүх шийдвэр гарсан учраас боломж гүй гэдгээ хэлсэн. Гэтэл өргө дөл, гомдол барьж яваад Боловсролын яамны дэргэдэх хоол ны газарт унаж, цус харваад ухаан орохгүй байсаар нас барчихсан. Үнэндээ албан тушаалаасаа огцорч, халагдсан 6-7 хүн л үхсэн хүнээр шоу хийгээд байгаа юм.

-Эмэгтэй хүн 55 нас хүрч байж өндөр насныхаа тэтгэвэрт гардаг шүү дээ. Тэгэхэд та 50 настай хү нийг тэтгэвэрт гар гэсэн байна. Үүнээс болоод Н.Янжмаа гуай өргөдөл өгөх гэж яваад нас барсан юм биш үү?

-Би тэр хүнийг цохиод алчихсан биш. Нарийн яривал наад багш чинь мэргэжлийн ур чадваргүй, дааж авсан ангийнх нь сурагчдын сурлагын төвшин маш муу, үр дүнгийн үнэлнэлгээ хангалтгүй, хүнийхээ хувьд ажлын хариуцлагагүй хүн байсан. Ажлаас нь чөлөөлөх тухай яриа хэд хэдэн удаа гарч байсан ч “Найзын маань эгч юм даа” гээд хоёр гурван жил ажиллуулсан юм шүү. Надад 160 гаруй хамт олон байна. 10 хүн нь миний талд ордоггүй юм аа гэхэд 150 хүн надад байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Танай сургуульд таны ойрын хамаатан садны хэдэн хүн ажиллаж байна вэ. Ээж, ааваас тань эх лээд эхнэр чинь хүртэл ажилладаг гэж дууллаа?

-Миний ээж угаасаа багш нь байсан. Ер нь тэгээд 160 гаруй ажилтны дотор хоёр гурван хамаатан садан байхад яадаг юм бэ. Одоохондоо надад эрх нь байна.

-Би 17 хүн бий гэж дуулсан.

-Намайг энд ирэхэд багш, ажилтангүй ажлынхаа ээлжийг мэдэхээ байтлаа архиддаг байсан. Тийм хүмүүсийг халж, энэ сургуулийг өөд нь татах гэсэн юм.

-Таныг ажлаас халсан хүмүүсийн нэр дээр цалин бодуулж, найзынхаа ХХҮГ-т ажилладаг ааваар цохуу лан мөнгө завшсан гэдэг юм билээ?

-Тэрийг шүүх, цагдаа нь тогтооно биз.

ЭГЧИЙГ МИНЬ ЦОХИОГҮЙ Ч ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР АЛСАН Г.ГАНТӨМӨРТ ГОМДОЛТОЙ

Талийгаач М.Янжмаагийн ар гэрийнхэнтэй уулзаж, ярилцлаа.

-Сайн байна уу. Танай эгчийг БСШУ-ы сайдад өргөдөл өгөх гэж яваад амиа алдсан тухай сонссон юм. Энэ талаар тодорхой хариулт өгөөч?

-Өнгөрсөн сарын 10-нд бид эгчийгээ алдлаа. Үнэхээр гомдолтой байна. Найман хүүхэдтэй, амьдралаа арай ядан болгож байдаг эгч маань өнгөрсөн зургадугаар сард банкнаас зээл авсан юм. Удаагүй байтал хүргэн нь нас бараад зээлсэн мөнгөө буяны ажилд хэрэглээд дууссан. Тэгээд тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэмж авч болох тухай хүн хэлж өгөхөөр нь захиралдаа хэлж, өргөдөл цохуулсан юм билээ. Гэтэл захирал нь тэр чигт нь өндөр насны тэтгэвэрт суулгах тушаал гаргасан. Тэгээд ядаж 1.3 жил ажиллаад чөлөөлөгдмөөр байна гэж гуйсан юм билээ. Гэтэл даасан ангийг нь аль хэдийнэ өөр багшид өгсөн байсан. Хамгийн сүүлд эгч маань “Өчигдөр захиралтай уулзсан чинь “Та байж бай” гээд инээсэн. Тэгэхээр надад нэг ажил оноох гэж байгаа байх” гэчихсэн явж байсан. Удалгүй “Хэлдгээ хэлсэн” гээд халгаахгүй юм гээд уйлчихсан явж байсан. Тэрнийхээ маргааш өдөр нь цус харвасан. Эгчийн маань сэт гэл зүйгээр тоглохоос гадна амиа алдахад нь хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол Г.Гант өмөр. Гараараа цохиогүй ч үзэгнийхээ үзүүрээр аминд нь хүрсэн хүн бол тэр. Тушаал гарс ныг нь мэдсэн багш нар “М.Янж маа багшийг эргэж ажилд нь томилж өгөөч, алдаа дутагдлыг нь бид засъя” гэтэл Г.Гантөмөр “Та нар хүний өмн өөс ийм юм ярьж байдаг хэн юм бэ. Дараагийн халагдах хүн нь бэлэн байгаа шүү” гээд буцаасан гэдэг.

-Талийгаач ямар өвчний улмаас нас барсан талаар шүүхийн дүгнэлт гарсан уу?

-Хараахан гараагүй байна. Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд хоол, унд идэхгүй, дан даа уйлж, сэтгэл нь үймэрч байсан нь Г.Гантөмөртэй л холбоотой. Бид энэ талаар гомдол гаргаж, БСШУ-ы сайд, дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Тэр битгий хэл Тамгын газрын дарга н.Лхагва-Очир, Боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Баттулга нар бүр тоосон шинжгүй “Та нар өргөдлөө Нийгмийн хөгжлийн хэлтэст гэж бичээгүй болохоор манайд хамаарахгүй юм байна лээ” гэсэн. Тэгээд Тамгын газрын дарга н.ЛхагваОчиртой уулзахад “ Бидэнд нэг иргэний асуудлыг хэлэлцэх зав алга. Ажил ихтэй байна. Захирлын асуудлыг шалгана. Алдаа дутагдлыг нь засуулна. Гэхдээ 30 хоногийн дотор шалгана энэ тэр гэсэн хууль дүрэм байдаггүй юм. Жилийн дараа ч шалгаж болно” гэсэн утгагүй юм хэлсэн. Ер нь Г.Гантөмөр дүүрэгтээ бол дийлдэхээргүй болсон юм биш үү. Засаг дарга Б.Баяндэлгэрт өргөдөл гаргасан ч өглөө, өдөр, оройн алинд ч өрөөндөө байхгүй юм.

-Г.Гантөмөр захирал танай эгч хоёрын дунд муудалцах өөр ямар нэг шалтгаан байсан болов уу?

-Манай эгчийг ажлаас нь халах хэд хэдэн шалтгаан байсан гэж бодож байгаа. Нэгд, үг дуу цөөтэй, ядруу, танил тал, дарга цэрэггүй болохоор нь халсан. Хоёрт, бие нь өвчтэй гээд жилийн чөлөө авсан мөртлөө Албан бус сургалтад багшилж байсан хүнийг ажилд авах зайлшгүй шаардлагатай байсан гэж бодож байна. Өөр нэг зүйл гэвэл эгчийг маань сэхээнд байхад Г.Гантөмөр ирчихээд “Та нар үхсэн хүнээр битгий шоудаад байгаарай” гэж хэлчихээд явсан. Ингэж хэлснийх нь төлөө бид гомдол гаргах болно гэв. Г.Гантөмөр захирлын балаг үүгээр дуусахгүй гэнэ. Түүнийг тус сургуулийн захирлаар томилогдсоны дараахан эхнэр О.Гэрэлмаа нь сургуулийн цайны газрыг ажиллуулж, удалгүй Налайх дүүргийн Боловсролын хэлтэст мэргэжилтэн болон дэвшиж, улмаар багш болж, удалгүй “Эрдмийн оргил” цог цолборын Интернэтийн лаборант болжээ. Түүгээр ч зогсохгүй багш, ажилтан, сурагч бүрээс сургууль засварлах нэрээр авсан 2000-40000 хүртэлх төгрөгийг авсан ч зарцуулсан зүйл нь одоо хүртэл тодорхойгүй байгаа аж.

Өөр нэг зүйл гэвэл Г.Гантөмөр захирлын ээж П.Өлзий-Орших дотуур байрны багшаар ажиллаж байхдаа согтууруулах ундаа зардаг байсан бө- гөөд сурагчдаас мөнгө хурааж, түүнийгээ завшдаг байсан нь Нийслэлийн Аудитын газраас 2009 онд явуулсан шалгалтаар илэрчээ. Сургуулийн багш, ажилтнууд болон зарим сурагч Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт “Захирал Г.Гантөмөрийн ажлыг нь шалгаж, шаардлагатай бол ажлаас нь чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт өгөөд өөрсдөө “нээнтэгт” орж байсан гэдэг. Засаг дарга Б.Баяндэлгэр түүнийг хаацайлан хамгаалах шалтгаан байгаа гэнэ. Учир нь Г.Гантөмөрийг захирлаар Засаг дарга өөрөө томилсон бөгөөд түүний торгон цэргүүдийн нэг аж. Ийм нэгэн дархлагдсан захирал Налайх дүүрэгт байна. Г.Гантөмөр захирал боловсролын салбарт 23 жил ажилласан Ардын боловсролын тэргүүний ажилтан багшийг ажлаас нь халаагүй бол М.Янжмаа өнөөдөр амьд сэрүүн, хүүхдүүдтэйгээ бор цайгаа хувааж уугаад сууж байх ч байсан юм бил үү.

mongolnews


URL:

Нэр: Иргэн Огноо: 15 May 2015

Налайх дүүргийн Эрдмийн оргил сургуулийн захирал байсан Гомбо-очирын Гантөмөр нь Жижиг дунд Үйлдвэрийн хууль бус дарга 14 хоног хийхдээ 2 хоног ажилласан бөгөөд ажлын 22-г 31хоног гэж авчээ.Мөн хэдэн сая төгрөг хий авсан бн.Шалга.

Нэр: Иргэниргэн Огноо: 15 May 2015

Эрдмийн оргил сургуулийн санхүүг дахин шалгах.Налайх дүүрэг.

Сэтгэгдэл бичих