С.Эрдэнэ дөрвөн давхар ХАУСТАЙ, би дөрвөн газар ЗЭЭЛТЭЙ

zup5zepoa4УИХ-ын гишүүн С.Эрдэнэд сонгогчид нь тун гомдолтой байгаа сурагтай.

Учир нь өчигдөр /05.22/ нэгэн залуу өөрийн цахим сүлжээндээ “Энд амьдардаг хүний төлөө 3 сонгууль дараалж өглөө. Энэ хүн 4 давхар хаус барьчихаж. Би 4 газар зээлтэй. Энэ хүн УИХ ын гишүүдийн нийтлэг дүр , би дундаж амьдралтай ард түмний хэцүүхэн царай. Эрдэнэ минь одоо мануусыгаа бодмоор юм” хэмээжээ.

Үүнээс харахад Эрдэнэ вангийн хошууны эзэн маань өөрийн сонгогчиддоо их л хайр найргүй хүн бололтой. Тэгэхээр энэ жилийн сонгууль ч түүний хувьд эцсийнх байж мэдэх л юм. Насаараа улс төрч байж, төрийн тогооноос хооллосон хэр нь олон жил хөдөлмөрлөж, бүтээсэн бизнесмэн шиг хур их хөрөнгөтэй түүнд гомдсон сонгогчид нэгээр ч тогтохгүй байгаа гэнэ билээ.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих