Б.Бадамцэцэгт “эмч”-ээ хийхэд нь урлагийн карьер нь муу нөлөө үзүүлэх үү

“Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Ийнхүү урлагаар олны танил бослон мисс бүсгүй маань АУҮИС-ийн нүүр ам судлалын ангид суралцан төгсөж эмч мэргэжилтэй боллоо. Тэрбээр сургуулиа амжилттай төгссөн бөгөөд цаашдаа эмчээрээ ажиллах нь дамжиггүй ээ. Тэгвэл түүнд урлагийн карьер нь муу нөлөө үзүүлэх бололтой.

Учир нь түүнийг дэлгэцийн бүтээлээр нь таних хүмүүс анагаахын сургуульд сурч байсныг нь тэр бүр мэддэггүй юм билээ. “Урлагийнханд хийх ажил үлдээгүй бололтой Нараг би ойлгож байна” хэмээн түүний цахим хуудаст нэгэн найз нь бичсэн байна. Уг нь тэрбээр сургуулийнхаа гайгүй оюутны тоонд багтаж, тэнхимийнхээ дунд зохиогддог илтгэлийн уралдаанд дэд байрыг нь авчихдаг нэгэн.

О.Ариун


URL:

Сэтгэгдэл бичих