Л.Гантөмөр сайдаа боловсролын салбар чинь авилгын үүр уурхай боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр бүх шатны сургууль, цэцэрлэгт суралцаж буй хүүхэд, сурагчдаас хандив цуглуулах, хууль бус төлбөр хураамж авахыг хориглосон тушаалыг 2012 оны аравдугаар сарын 26-нд гаргаж байв. Энэхүү тушаал шийдвэр өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл сайдын тушаал нэлээд олон жилийн нүүр үзсэн болоод тэр үү хэрэгжихээ больсон бололтой.

3clu5rndriod3ijgmlha0u078o

Сурагчдын амралт хаяанд ирж, шалгалт эхэлсэн энэ үед ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд эцэг эхчүүдээс хэдийнэ мөнгө татаад эхэлжээ. Тэдний мөнгө татах арга хэрэгсэл нарийсч олон аргаар бага, бага хэмжээгээр мөнгө хураадаг болж. Тухайлбал, сурагчдын анги дэвших шалгалт авахбагш нарт хоол, ус, ундаа авч өгөх мөнгө хэмээн нэг сурагчаас 1000-3000 төгрөг хурааж байх юм.Нэг анги 20-35 хүүхэдтэй гэж бодохоор энэ мөнгө чамгүй их болно. Гэхдээ л үүнийг шалгалт авах багшид зориулна гэх.

 

Уг нь ажлаа хийж буй багш сурагчдаас 45 минутын шалгалт авах тэрхүү хугацаанд ийм их мөнгөөр хоол идэж, тансаглах шаардлага байхгүй л байлтай. Гэтэл энэ байдал хэдийнэ зуршил болж, шалгалт авч байгаа багшийг ямар хоол, цайгаар дайлна тэрхүү үзэмжээр нь сурагчдад дүн тавьдаг гэх яриач гарах болсон байна. Үүнийг ч эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч багш нарынх нь нэхсэн мөнгийг шуудхан л өгдөг болжээ. Үнэндээ ч алгын чинээ хүүхдээсээ арав гурван төгрөг харамлаж байж багш нарт нь нүд үзүүрлэгдэн, атлагдах вий гэсэн дээ л тэр. Үүнийг нь ч сургуулийн багш, удирдлагууд овжин ашиглаж, эцэг эхчүүдийн халаас руу өнгийсөөр байгаа нь харамсалтай.

 

Л.Гантөмөр сайд цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчдаар халхавч хийж, эцэг эхчүүдийнх нь халааснаас сонгуулийн мөнгөө босгодог юм биш байгаа гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа юм.

 

Түүнчлэн боловсролын салбарын мөнгө татах бас нэгэн хэрэгсэл нь анги засварын мөнгө. Хавар болгон цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн сурагч нэг бүрээс 20-30 мянган төгрөгийг анги засварын мөнгө гэж татдагявдал мөн л хэвшимэл үзэгдэл болжээ.

 

Жил бүр ийм хэмжээний мөнгөөр ангиа засварлаж байгаа гэх боловч өөдтэй өнгөтэй болоод байгаа нь төдийлөн нүдэнд харагдаж, гарт баригддаггүй. Намар хичээлийн шинэ жил эхлэхэд ангийн ханыг шохойдож, ганц нэгэн будаг шавсанаас өөр дорвитой сайхан болсон зүйл байдаггүйнь нууц биш. Үүнийгээ л засвар хэмээн нэрлэж, ангийн багш нар нь тайлан гэх хэдэн тоо харуулаад өнгөрдөг.

 

Тэрхүү мөнгийг ч нарийн шалгаж сонирхох эцэг эх байдаггүй, ингэх ч боломж гардаггүй. Харин түүнийг нь сонирхоод, эсвэл багшийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд ганц нэгэн үнэн үг хэлсэн хүн ад болдог болсон цэвүүн цаг нь боловсролын салбарын мөнгө татах явдлыг өөгшүүлж, багш нарийг муу занд сургаж байгаа бололтой юм.

 

Сурагчдаас мөнгө татах явдал үүгээр дуусахгүй. Багш нар хичээлийн явцын шалгалт авна нэг хүүхэд нэг боодол бичгийн цаас, олимподод хүүхэд бэлтгэнэ төлбөртэй сургалт, анги цэвэрлэгээний мөнгө гээд л хичээлийн жилд нэг хүүхдээс нэлээд олон удаа мөнгө хураачихаж байгаа юм.

 

Түүнчлэн намар тарааж өгсөн номоо хурааж авахдаа алга болгосон номыг гурав нугалуулж төлүүлнэ гэх аймшигтай тоо. ЕБС-ын сурагчид гэнэн томоогүй зангаасаа болж, дэвтэр номоо үрэгдүүлэх явдал байдаг, байсаар ч ирсэн. Гэтэл сурагчдын алга болгосон номыг номоор нь төлүүлэхийн оронд гурав нугалж мөнгийг нь хурааж авдаг нь бас л хачирхалтай үзэгдэл болоод байна. Энэ мэтээрболовсролын салбар чимээгүй авилгын үүр уурхай болж, эцэг эхчүүдийн халаас руу өнгийж байгааг БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэдээгүй, түүний чихний гадуур өнгөрөөгүй л байлтай юм.

 

Харин боловсролын салбарт өрнөж буй энэ бүхнийг дуугүй өнгөрөөж байгаа нь Л.Гантөмөр сайд цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчдаар халхавч хийж, эцэг эхчүүдийнх нь халааснаас сонгуулийн мөнгөө босгодог юм биш байгаа гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа юм. Тиймээс боловсролын салбарыг мөнгө хураах хамгийн боломжтой хэлбэр болгож, эцэг эхчүүдээс мөнгө татахгүй байх БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн 2012 онд гаргасан А/92 тоот тушаалыг ажил хэрэг болгож, хэрэгжилтэнд анхаарах хэрэгтэйг мянга мянган эцэг эхчүүд хүсэмжилж байна.

 

Ер нь боловсролын салбар сүүлийн жилүүдэд хэл амны бай болж, хээл хахууль авлигын үүр уурхай болоод байгаа нь нууц биш. Намар сургууль, цэцэрлэг бүртгэхээс эхлээд л хаврын төгсөлт хүртэл энэ байдал үргэлжилж, чимээгүй авлига ноёрхосон газар болон хувираад байгаад холбогдох албаныхан анхаарал хандуулах нь зүйтэй болов уу гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

 

24tsag.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 May 2016

Идэж ханасан бол зайл гээд л хүлээж байна дааа

Сэтгэгдэл бичих