С.Ламбаа том дуугарч эхэллээ
С.Ламбаа Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах нэг сарын хугацаандаа томоохон ажлууд хийх гэнэ. Ер нь бол өөрийгөө уг салбарын сайдаар ирнэ гэдгээ эхнээсээ мэдээд байсан юмдаг уу даа. Тэрээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаад дөрвөн сар болчихсон болохоор бүх ажил эхлэх нөхцлийг бүрдүүлчихсэн гэнэ.
Харин одоо үлдсэн нэг сарын хугацаан сайдын эрх мэдлийн хүрээнд улс төрийн хэдэн том шийдвэр гаргана хэмээн дуугарчээ. Ямартай ч Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ажил, за мөн элэгний С вирусын эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлдөг болгох асуудлыг, 300 ортой төрөх эмнэлэг барих тендерийн шалгаруулалтыг түргэтгэх гэсэн ажлууд төлөвлөөд байгаа аж.
Мөн олимп, улаанбурхан, бусад халдварт өвчтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулсан чигээрээ байх гэнэ. За ямартай ч С.Ламбаагийн тухайд танил дотно салбартаа эргэн ирсэн. Тэрчлэн өмнө нь сайдаар ажиллаж байх үед нь эрүүл мэндийн салбарт ямар доголдолтой асуудлууд байсан талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: