Хулгай хэзээд хар мөртэй
Шунал, хүсэл бас эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахаа больсон АН-нхны золигийн гэмээр зан сонгууль дөхсөн энэ үед ил цагаандаа гарч, УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалт дээр булайгаа чирж байна. Юуны өмнө тэд орон даяар судалгаа явуулж, намынх нь нэр хүнд шалны алчуураас дор болчихоод буй аймаг, орон нутгийг хар дансандаа хайрцагласан бол өөрсдийнх нь рейтинг арай дээр гэсэн дээр нь ард түмнээс хулгайлсан квотоо нэмж “галзуурсан” юм байх. Ингэхдээ мэдээж тэд урд өмнөх гашуун түүх буюу ялагдлынхаа сүүдрийг эргэн дурсч ямар ч үед МАН-ынхныг итгэж сонгодог Булган, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн сонгогчдоос нэг нэг квот хулгайлжээ. Ингэснээр дээрх квотуудаа өөрсдийгөө ялж магадгүй хэмээн горьдлого тавьсан тойргууд дээрээ нэмж, улмаар үүнийгээ ялалтын тугаа аль хэдийнэ өвөртөлчихлөө баярлаж суугаа юм гэсэн. Уг нь Монголын ард түмэн тэнэг бас харалган биш. Сонголтоо хэрхэн яаж хийхээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Иймдээ тэд АН-ынхны сонгогчдоос луйвардсан саналын хулгайг харж, бас дотроо шүүн тунгааж байгаа нь гарцаагүй. Ер нь ч тэгээд хулгай хар мөртэй гэх айхавтар үгийг бидний өвөг дээдэс үеийн үед сануулсаар ирсэн юм шүү.
URL: