Чиний амьдрал хэр үнэтэй вэ?

1463969263574265efb1a84Нэг мэргэн хүн дээр нэгэн залуу хүрч ирээд ингэж хэлж л дээ:
Би чам дээр ирсэн нь өөрийгөө би өрөвдөлтэй, хэн ч биш азгүй амьтнаар төсөөлж, би амьдрах хүсэлгүй болсон учраас…. Эргэн тойронд минь минь байгаа хүмүүс бүгд л намайг тэнэг, азгүй амьтан гэх юм. Надад туслаач мэргэн хүн минь ….
Мэргэн хүн залуу руу хальт харснаа, сандарсан байдалтайгаар ингэж хариулжээ:
Уучлаарай залуу минь, одоохондоо би жаахан завгүй байна чамд туслаж чадахгүйн.Надад яаралтай нэг чухал хийх ажил байна. Чи надад энэ ажлыг минь хийхэд минь тусалж чадахуу??? Харин дараа нь чамд дуртайяа туслая
Залуу дуртайяа туслая гэж хариулснаа дотроо дандаа л 2 дугаарт байх юмдаа гэж бодов.
Мэргэн хүн чигчий хуруунаас маш гоё чулуутай жижигдүү бөгж тайлж өгөв. Морь унаад, зах дээр очоод яаралтай энэ бөгжийг зарах хэрэгтэй байна. Би өр тавьсан түүнийг дарах гэсэн юм, аль болох үнэтэй зарвал сайн байна, ямар ч байсан 1 алтан зоосноос хямдхан үнээр зарж болохгүй шүү хүү минь гэж захилаа.
Залуу хүү хэлснээр нь морь унаад, маш хурднаар зах дээр ирээд наймаачдад санал болгов. Эхлээд бүгд л сонирхон үзээд, үнийг алтан зоос болохыг сонсоод бүгд татгалзав.
Хүмүүс энэ бөгж алтан зоос гэхэд хэтэрхий үнэтэй байна, ихдээ л хүрэл зоос эсвэл бүүр сайндаа мөнгөн зоос байна гэж хэлэв.
Залуу хэдэн зуун хүмүүсд зах дээр үзүүлсэн боловч бөгжийг авах хүн олдоогүй тул дотроо шаналсаар эргэн буцав.
Залуу мэргэн хүнд гунигтайгаар би таны гуйсан зүйлийг хийж чадсангүй, энэ бөгжийг хүмүүс хэдэн мөнгөн зоосоор л авна гэж хэллээ. Харин та алтан зоосоор л зараарай гэнсэ тул зарсангүй ирлээ гэж хэлэв. Энэ бөгж хэр үнэтэй юм бэ
Мэргэн хүн: чи саяхан зөв асуулт тавилаа. Эхлээд энэ бөгжийг зарахын тулд жинхэнэ үнийг нь тогтоох хэрэгтэй.!!!! Чи үүний хэр үнэтэйг хэлж чадах уу ??? Чи эхлээд дархан дээр очоод энэ хэр үнэтэй болохыг асуугаад над дээр буцаад хүрээд ир.
Дархан маш анхааралтайгаар томруулдаг шилээр харан, дараа нь граммлаж үзсэнээ хүү минь, мэргэн хүнд ингэж дамжуулаарай: Намайг яг одоо 58 алтан зоос өгч чадна, харин хэрвээ хэсэг хугацаа өгвөл 70 алтан зоосоор авч чадна гэж хэлээрэй.
Залуу инээд алдан 70 алтан зоос гэнээ !!!!
Залуу мэргэн хүн дээр эргэн ирээд болсон явдлыг ярьтал, мэргэн хүн хүү минь ийшээ суу, Чи өөрөө энэ бөгж гэдгээ ойлгож байна уу ???? Үнэ цэнэтэй хэрнээ хэзээ ч давтагдашгүй!!!! Чиний зө зөв бурууг зөвхөн Бурхан шүүнэ, харин зах дээр явж байгаа зөрөөд өнгөрөх хэн нэгэн биш гэж тайлбайрлав.


URL:

Сэтгэгдэл бичих