УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төс­лийг хэд хоно­гийн өмнө өргөн барилаа. Уг төс­лийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө л хү­лээн авч байгаа болов уу. Энэ талаар өөрийнхөө санал бодлыг илэрхийлэхээр та­найд хандаж байна аа. Ши­нэчилсэн төслийг харахад зайлшгүй өөрчлөх шаард­лагатай хэд хэдэн зүйл байна. Мөн ач холбогдолгүй, нам эвслийн хэсэг бүлэг хүмүү­сийн эрх ашгийг эр­хэмлэсэн гэж үзэхээр зүйл ч байна лээ. Тухайлбал, УИХ-ын гишүү­дийн тоог 23-аар нэмэг­дүүлж, 99 болгох санал орсон байх юм.

Ер нь Монголд дарга цөөдөөгүй ш дээ. Цаашид 76 гишүүн ажлаа хариуцлагатай хийж чадаад бай­вал болохгүй зүйл үгүй. Гэтэл хуралдаа суудаггүй, нүүр царай нь огт харагддаггүй гишүүд олон бай­на. Ерөөсөө 40 хүрэхгүй гишүүд хуралдаад тэдгээ­рийн хагас нь гараа өргөөд л хууль баталдаг боллоо. Өн­гөрсөн долоо хоногт дөрвөн байнгын хороо хуралдах бай­сан боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Бод­вол найр наадам, амралт зугаал­гад явсан гишүүд нь ирж амжихгүй байгаа хэрэг. Өнөөгийн Их хурлын баталж буй хууль нь амьдралаас хэт тасархай, хэрэгжих боломж­гүй байна. Хэрэв санд мэнд нэг хууль батлах юм бол ир­гэний хөдөл­гөөнүүд түүнийг нь эсэргүүцээд жагсаал цуг­лаан хийнэ.

Ингээд бужигнаад ирэн­гүүт өнөө хуулиа нэг, хоёр сарын дараа эргээд өөрчил­нө. Ийм зүйл байх уу. Өнгөр­сөн жил гэхэд л Онцгой албан татварын тухай хууль, Хэв­лэл мэдээллийн тухай хууль бас өөр юу юу ч билээ хэдэн хууль баталсан. Гэтэл нэг хоёр сарын дараа буцаагаад өөрсдөө өөрчил­лөө шүү дээ. Түмэн олны итгэлийг хүлээж сонгогдсон төрийн түшээд маань иргэдийнхээ эрх ашиг гэхээ­сээ илүү найз нөхөд, сонгогдоход нь тусалсан хү­мүүсийн эрх ашгийг илүүд үздэг болж. Тийм хууль батал­даг болжээ.

Зарим гишүүд телевизээр ярьж байна аа. Их хурлын гишүүдийн тоог 99 бол­гос­ноор ард түмний төлөөлөл олон болох юм гэж. Түүн шиг худлаа зүйл байхгүй.  Юун сайжрах, харин ч бүр дор­доно. Гишүүд ямар зорилгоор уг төслийг өргөн барьсан гэхээр 99 болго­чихвол өөрс­дөө УИХ-д багтах боломжийг бүрдүүлж байна гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр на­маа­саа аль болох олон хүн УИХ-д гаргахыг л зорьж байна. Үүнийгээ зогсоо гэж хэлмээр байна.

dailynews


URL:

Сэтгэгдэл бичих