Сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс тодруулна

146396240857424b2882003УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс албан ёсоор тодруулж эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших үйл явц өнөөдрөөс энэ  сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.

Тиймээс намууд эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулахаар төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ долоо хоногийн дундуур МАН-ынхан бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах бол АН-ынхан ч гэсэн ҮЗХ-ны хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулахаар зэхэж байгаа аж.

Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авах юм байна.

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих