Монголд 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагч иржээ

3954“Хааны эрэлд-2016″ олон улсын сургууль өчигдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжсөн энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна.

 

 

Сургуульд 6 тивийн Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон зэрэг 47 орны 2000 гаруйцэргийн алба хаагчид оролцож буй.

 

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бол 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих