Хуулийг уландаа гишгэсэн “Хурд”-ын Б.Чойжилсүрэн ИРГЭДИЙН ЭРХЭД ХАЛДЛАА

8a85055055769efforiginalЭрх мэдэлдээ бялуурсан ард иргэдийнхээ амьдрах орчинг үл хайхарсан төрийн түшээ олширчээ. Түүний нэг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн.

Тэрээр Увс аймгаас сонгогдсон болоод тэр үү Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин ямар байх нь хамаагүй гэж үзсэн үү энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн I хорооны эрхэд халдсан байна. Тодруулбал: “Хурд” компаний барьж байгаа хоёр өндөр барилгын халуун хүйтэн усыг холбохын тулд тухайн орчимын айлуудад мэдэгдэлгүйгээр тасалсан ажээ.

Энэ тухай нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа “Нэг өглөө босоод ирэхэд л амьд явах, мөрөөрөө тайван аж төрөх боломжгvй болчихдог, тэр боломжийг нь улаан цайм дээрэмддэг ямар гээч нийгэмд амьдарч байна аа бид? Ямар гээч дээрэмчин бvдvvлэг нийгэм байгуулчих аа вэ бид? Манай гэрийн хажууд ийм өндөр 2 барилга барьж байгаа юм. Гэтэл урд шөнө байрны маань халуун хvйтэн усны шугамыг тасалж өөрийн энэ барилгадаа хулгайгаар холбож, бүхэл бүтэн 144 айл бүхий хотхоныг үүрд усгүй болгов. Ямар их эрх мэдэл, ямар улаандаа гарсан дээрэм бэ? Усгүй болсон айлууд хэр удаан ийм байдалтай байхыг таашгүй…” хэмээсэн байна.

Энэхүү хэрэглэгчтэй холбогдож үйл явдлын тухай тодруулахад “Бүтэн 24 цаг халуун, хүйтэн усгүй байлаа. Харин өчигдөр буюу 21-ны орой хэл ам хийсэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан “Хурд” компанийхан шөнөжин ажиллаад өнөө өглөө устайгаа залгалаа” гэсэн юм.

Үүнээс үзэхэд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн улаан цагаандаа гарсан дээрэм, иргэдээ тохуурхсан тохуурхал хэрээс хэтэрч байгаа аж. Хуулиас дээгүүр аашлах “Хурд”-ынхан өмнө нь ч гаргаж байсан эрсдэлдээ төдийлөн хариуцлага хүлээгээд байдаггүй гэх. “Даварсаар даварсаар Дагвын оронд” гэгчээр төрийн толгой дээр сандайлах нь холгүй болсон “ХУРД”-ын Б.Чойлжилсүрэнд хариуцлага тооцох цаг нь болоогүй гэж үү.

13275786_481996438666476_512924486_n 13275905_481996441999809_694678684_n

 

 

 

Эх сурвалж: www.fact.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих