500 мянгаас дээш хонжворын НӨАТ-ын баримтыг шалгана
Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын тохирлоор 400 сая төгрөгийн эзэн тодорсон. Гэхдээ Гааль, татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тухайн баримт хуурамч болох нь тогтоогдсон тул 400 сая төгрөгийн азтан тодроогүй. Харин ч хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагт шалгуулах болжээ.
Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болсон иргэн бол Баянгол дүүргийнх. Иргэн Ц нэгдүгээр сарын сүүлээр Оргил супермаркетаар үйлчлүүлсэн баримтаараа 400 саяын тохирлын азтан боллоо гэж ойлгожээ. Тэрбээр тохирлын шууд нэвтрүүлгийг интернетээр нөхөж үзсэн ч баримтын дугаар яг таарсан. Гэхдээ КҮ АР буюу зурган код зөржээ. Тйимээс Гааль, татварын ерөнхий газраас баримт хуурамчаар үйлдсэн гэж үзээд супер шаггналын эзэн тодроогүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.
НӨАТ-ын баримтаараа 500 мянган төгрөгнөөс дээш хонжворын эзэн болсон иргэдийг Гааль татварын ерөнхий газраас шалгаж, баримтыг хуурамч эсэхийг тогтоох юм. Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Баянгол дүүргийн иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
URL: