Энэ зун сүүлийн 150 жил үзэгдээгүй их хална
“Зарим шинж тэмдгээс үзэхэд 2016 оны зун сүүлийн 150 жил үзэгдээгүй их халуун болно. Зуны саруудад агаарын хэм хамгийн дээд үзүүлэлтүүдийг давах магадлалтай” гэж Америкийн далай, агаар мандлын судалгааны Үндэсний газрын (NOAA) эрдэмтэд мэдэгдлээ.
Энэ зун их халах магадлал 99% гэж тэд үзэж байна. НАСА-гийн мэргэжилтнүүд тэдгээр эрдэмтэнтэй санал нэг байгаагаа мэдэгдлээ.
2016 оны 2 ба 3-р сард гоц үзэгдэл болж их дулаан байсан ч 4-р сарын температур өнгөрсөн жилүүдийн дундажаас нэг их ялгараагүй гэж судлаачид ярилаа. Гэхдээ 5-р сарын дундаж температур одоогийн байдлаар л гэхэд XX зууны дундаж температураас 1,1 градусаар өндөр байгаа юм.
www.mnews.mn
URL: