Жэймс Бондын дүрд 100 сая доллараар ч тоглохгүй гэжээ

xw_1256088Нэрт жүжигчин Дэниел Крэйгт Жеймс Бондын тухай ээлжит кинонд дүр бүтээхэд нь 100 сая доллар амласан хэдий ч татгалзсан тухайгаа тэрээр мэдэгдсэн байна. Британийн жүжигчин эр агент 007-ын дүрийг амьдралаасаа салган, цаашид түүнд тоглохыг огтхон ч хүсэхгүй байна гэж  Daily Mail-д мэдээлжээ.

Крэйг цаашид дэлгэцнээ гарах “Бонд”-ын хоёр кинонд тоглон, мөн хэсэгчилсэн сурталчилгаанд зураг авахуулахын төлөө 100 сая долларын урамшуулал авах ёстой байсан аж.

Харин төслийн санаачлагчид британи эрийг тайван орхихоор шийдсэн бололтой. Тэгээд ч мань эр өмнө нь сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэдний ажлын талаар олон таагүй зүйлсийг дэлгэж байсан гэнэ. Дэниел Крэйг нийтдээ Жеймс Бондын тухай дөрвөн кинонд тоглож байсан аж: Casino Royale-2006, Quantum of Solace -2008, Skyfall-2012, Spectre -2015.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих