Нүүрсний экспорт 30 хувиар өсчээ
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 30 хувиар өсч, 5.56 сая тоннд хүрсэн талаар Ашигт Малтмалын газраас мэдээллээ. Ийнхүү эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдсэн нь экспортын нийт дүн өсөлттэй гарахад голлон нөлөөлжээ.
Уг мэдээллээс харахад коксжих нүүрс 3.64 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар буурсан байна. Гэхдээ өндөр үнэтэй баяжуулсан коксжих нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, 530 мянган тонн болжээ.
Үүнээс гадна коксжих нүүрсний экспорт 400 мянган тонноор буурч, 970 мянган тонн болсон аж. Харин түүхий коксжих нүүрсний экспортод өөрчлөлт ороогүй бөгөөд баяжуулсан нүүрсний экспорт нэмэгдэхэд “Энержи Ресурс” компанийн нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
URL: