ТӨРӨЛХИЙН ХОЁР ХӨЛГҮЙ Ч СЭТГЭЛЭЭР УНАДАГГҮЙ ТРАНСЖЕНДЕР БҮСГҮЙ
АНУ-ын Калифорн мужийн иргэн Мартелл Пиа төрөлхийн тэмцэгч нэгэн. Трансжендер энэ эмэгтэй төрөлхийн богино нуруу, хоёр хөлгүй. Түүний энэ онцлогийг “Caudal Regression Syndrome” хэмээн нэрлэдэг бөгөөд тэр бүх зүйлийг хоёр гар дээрээ хийж сурчээ.
Бяцхан Мартелл Пиаг үеийн хүүхдүүдийнхээ тоглоом торхуурхлыг тэсч ядан байхдаа бусадтай адил болгож өгөөч гэж залбирч, гудаг байжээ. Жилээс жилд хатуужиж, нас биед хүрээд бусдаас өөр төрсөндөө гутрахаа огт больсон гэнэ. Мөн тэрээр 15 насандаа хүйсээ солиулж, эмэгтэй хүн байхыг ихэд хүсэх болсон байна. Пиа алдартай урлагийн од болох хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн Youtube сайтад өдөр тутмын амьдралаараа видео блог хөтлөн өөрийнхөө хийсэн бичлэгүүдийг байршуулдаг.
“Би өөрийгөө дуучин Бейонс шиг алдар нэрд хүрч, олон шүтэн бишрэгчээр хүрээлүүлсэн буйгаар төсөөлдөг. Хэдий төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй ч хүн бүр хүссэнээрээ амьдарч чадна гэдгийг би хүмүүст ойлгуулмаар байна” хэмээн Пиа ярьсан байдаг.
URL: