Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

1b81fb98945b40f5b35890dd852af3f3Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.


2016 оны тавдугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны тавдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21, 22-нд баруун болон говийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд  хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст дулаарна.




URL:

Сэтгэгдэл бичих