Д.Ганбат гишүүний 100 мянган долларын үнэтэй гангараа

573db2c8e5fc82.64373211

УИХ-ын хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбатын бугуйн дахь гангараа хэрэгт дуртай олны сонирхолыг татаад байгаа гэнэ шүү.

Сүүлийн үед “Бидон” тараасан гэж хэл аманд ороод байгаа тэрээр “Бидон” төслийнхөө тухай УИХ-ын чуулган дээр яриад авч байгаа харагдсан. Ер нь бол Д.Ганбат гэдэг гишүүнийг монголчууд “Бидон”-оор нь мэддэг болсон гэхэд худал хэлсэн болохгүй болов уу. Баянхонгорт очихдоо байнга өмсдөг цэнхэр дээлтэй бидон Ганбаа одоо “Од” Ганбаа болсон гэж байгаа.

УИХ-д зүгээр ч нэг алхаад орж ирээгүй нэгэн аж. Сонгуульд дэвшиж нэг унаад хоёр дахь дээрээ гишүүний мандат өвөртөлж чадсан гэдэг.  Хэл ам татлаад байгаа “Бидон” төслийг явуулахдаа хувиасаа 800 саяыг гаргаж тараасан гэнэ лээ. Түүнийг хувиасаа мөнгө зардаг яасан баян нөхөр вэ гэсэн чинь мань эр аль 1992 оноос ганзагын наймаанаас эхлэж “Техник импорт”-ийг эзэмших хүртэлээ томорч монголын баячуудын тоонд аль хэдийн багтаад авсан нэгэн байж.

Баян хүнд бол 100 мянган долларын цаг зүүх зэргийн хэрэглээ байх байлгүй дээ.

http://www.chingis.mn/index.php


URL:

Сэтгэгдэл бичих