Б.Насанбаяр дөрвөн сургуулийн ТУЗ-өөс цалинждаг байжээ
Мүүний урсгалтай холбогдсон асуудлаар БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллах үеэрээ тус салбарын сайдын 2015 оны тушаал шийдвэрүүдтэй танилцжээ. Гэтэл Б.Насанбаярыг дөрвөн сургуулийн ТУЗ-д томилсон зөрчил гарсан байна.
Тодруулбал, Б.Насанбаяр МУИС, БИС, Тээврийн дээд сургууль, Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургуулиас цалинжиж байсан нь тогтоогдсон байна.
Энэхүү зөрчил нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны 16 тэмдэглэлийн XXII.2 заалтын 2.1.2-т заасан “төрийн захиргааны албан хаагчийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 2 хүртэлх хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчөөр томилон ажиллуулж байхаар тоог нь хязгаарлах”-аар тусгасантай нийцэхгүй бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж болохоор байна.
Эх сурвалж: Time.mn А.Амин
URL: