Д.Батбаяр оффшор дансны асуудлаар АТГ-т ханджээ

ba28786a7bc17d0aoriginalОлон улсын сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирм дэх оффшор данстнуудын тухай мэдээллийг задруулахад УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын нэр байсан. Улмаар Кёкүшюзан Д.Батбаяр энэ тухай яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж “”Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл уг мэдээллээ бататгахын тулд Кёкүшюзан Д.Батбаяр өчигдөр АТГ-т хандлаа. Тэрбээр “Намайг оффшор бүсэд данстай талаар монголын төдийгүй японы хэвлэлүүдээр бичиж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч” хэмээн өөрийн биеэр албан тоот хүргүүлжээ.

Кёкүшюзан Д.Батбаярын хүсэлтийг АТГ хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн байна.

 

unen.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих