Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй халуун хуурай салхи шуургатай байх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны тавдугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 9-14 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 11-13 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны тавдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
URL: