Цагдаа сэргийлэхэд дийлдэхээ байсан “Оюу салон”-ы биеэ үнэлэгчид
Манай улс зах зээлд шилжсэнээс хойш зарж борлуулж болох бүх л зүйлийг мөнгөжүүлэн, толгойгоо ажлуулан хөдөлмөрлөж, нийгэмд хөлөө олох нь олоод явах бизнес эрхлэгчид маш олон бий. Гэвч сүүлийн хэдэн жил улаан цаймдаа гарч өөрсдийгөө бизнес эрхлэгчид гэж андуурах хэсэг нөхөд бас байна.
Тэдэнд ямар нэгэн зарж борлуулах бараа таваар хэрэггүй. Мөн толгойгоо өчүүхэн ч ажлуулах шаардлага байхгүй. Зүгээр л өөрсдийн нүцгэн бие, сайхан нэрээр нэрлэсэн оромж байхад л мөнгө олох юм шиг байгаа юм. Эцэг эхийн ариун хайраар энэ биеэ бий болсныг умартан хэнийг нь мэдэхгүй эрийн дор хэвтэж яваа охид бүсгүйчүүд үнэхээр харамсмаар. Хайран охид…
Саяхан Баянзүрх дүүрэгт байрлалтай “ОЮУ САЛОН” гэх нэрээр хаягласан биеэ үнэлэгчдийн нуувчийг бид илрүүлсэн юм. Зах замбараагүй архидалттай, ухамсар дорой , бохир заваан, хормойн донтой урд хөршийн Эрээн хотын соёлоор манай Улаанбаатар хот амьсгалах гээд байна уу даа?
Эх сурвалжийн хэлснээр “Оюу салон” нэр дор охидыг зарж борлуулдаг гэх хоёр эмэгтэй нь урд Эрээн хотод өөрсдийн биеэ хэдэн жилийн турш үнэлж байгаад эх нутагтаа ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Гадны бохир дадлыг Монголдоо оруулж ирсэн ухамсар дорой бүсгүйчүүдийн энэ мэтчилэн авирлахыг зогсоох гэсэн цагдаа сэргийлэх нөлөөлөхгүй байгааг бодвол ар тал гэж бас нилээд том хүмүүс байгаа нь ойлгомжтой биз. Одоо танд дээрх “Оюу салон”-ны дотор юу болж өрнөдөг талаар харуулъя.
Эх сурвалж:Fact.mn
Э.Намуунзаяа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хэдэн дажгүй хүүхнүүд байдаг шүү кк
Vneheer muuhai. Enenees oor amidrah arga oldohgvi bga yvm bhdaa
HAANA NI BAIDAG YUM
ЭЭД дээ энэ муу лагаанууд уу