“Үндэсний олон нийтийн телевиз” Оюу толгойгоос хандив авчээ

Ш.Отгонбилэг хэмээх хүнийг “Зууны луйварчингаар” тодруулж, цуврал нэвтрүүлэг хийн гүтгэж явсан

Ц.Оюундарь хэмээх Eagle TV- ийн сэтгүүлч авгай одоо “Үндэсний олон нийтийн телевиз”-ийн захирал болоод багагүй хугацаа өнгөрчээ.


Иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайн талаар ярьж хэлж явдаг УИХ-ын гишүүд, зүтгэлтэнгүүд МҮОНТ болон түүний захирал Ц.Оюундарьд гомдолтой явдгаа нуудаггүй. Мэдээж хэрэг УИХ-ын 20 гишүүний “Оюу толгойн” гэрээг эргэж харж үзэх тухай мэдээ сэлт мэдээж ММ агентлаг болон МҮОНТ- ээр нэр төдий гарах буюу зарим тохиолдолд огт гарахгүй байгаа нь үнэхээр “Монголын үндэсний олон нийтийн” эрх ашигт үйлчилж чадаж байна уу? гэдэг асуулт гарч байгаа билээ.

Тэгвэл саяхан энэхүү таамаг эргэлзээнд нэг мөсөн хариу болгож МҮОНТ – д Оюу толгой компаний удирдлагууд хандив өгч байгаагаа зарлан ёслол төгөлдөр гардуулан түүгээр нь юу хийхээ ч Ц.Оюударь захирал ч шийдчихсэн байгаа тухайгаа хэлжээ. Хандив авах газар мундсан бишдээ. Хаа холын доншуурчидаас хормойгоо тосох нь ариун явдал уу?

Энэ мэт зохисгүй үйлдэл хэрээс хэтэрч ил цагаандаа гарч байгаа энэ үед  Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын нэр бүхий 20 гишүүн болон Телевизүүдийн холбооны ерөнхийлөгч ноён З.Алтай та ч гэсэн харсаар байж “улсын төсвийн” байгууллага чинь уул уурхайн компаниас хандив авч суугааг юу гэж ойлгох вэ?


URL:

Сэтгэгдэл бичих