А.Цэенпил: Сугалааны баримтнаас болоод амьдрал минь сүйрлийн ирмэгт ирчихлээ
400 сая төгрөг хожсоноо баталгаажуулан ГТЕГ-т хандсан иргэн А.Цэенпилийг цагдаагийн байгууллагаас хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй хэмээн тайлбар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар А.Цэенпилтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг Эрүүгийн цагдаагийн газарт ямар үндэслэлээр тайлбар авсан бэ?
-Өнөөдөр намайг ГТЕГ-аас сугалааны баримттай холбоотойгоор ирж уулзана уу гэсэн. Би тэнд эгчтэйгээ очсон. Гэтэл хоёр цагдаа намайг Эрүүгийн цагдаагийн газар руу дагуулаад явсан.
-Тэд таниас тайлбар авч байгаа шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
-“Танаас тодруулах зүйл байна” хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст аваачин байцаасан. Тэгэхдээ хоёр танихгүй хүний нэр хэлээд “Эдгээр хүмүүстэй ямар холбоотой вэ” хэмээн тулгаад таныг 2.5 жил хорино гэсэн.
-Өмнө нь ГТЕГ-аас таныг хуурамчаар баримт үйлдсэн гэх мэдэгдэл хийж байсан шүү дээ?
-Тийм ээ. Өмнө нь ГТЕГ-аас надад хэлж мэдэгдэлгүйгээр хэвлэлийн хурал зарлаж “Намайг хуурамчаар баримт үйлдсэн” хэмээн олон нийтэд зарласан. Азтан боллоо хэмээн баярлаж байсан намайг хуурамч баримт үйлдсэн болгож олон нийтийн өмнө нэр төрийг минь унагаасан. Одоо бүр намайг шийтгэнэ гэж байна. Надад үнэхээр хэцүү байна. Уг нь би энэ тохирлыг үнэн зөв явагддаг хэмээн итгэж байсан. Супер сугалааны баримт гэх дөрвөлжин цааснаас болоод амьдрал маань сүйрлийн ирмэгт ирчихлээ.
-Та нэр төрөө сэргээлэхээр ямар нэгэн үйлдэл хийсэн үү?
-Би нэр төрөө сэргээлгэхээр Нийтийн эрх ашгийг хамгаалах төвд хандсан байгаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЯАХ ГЭЖ БАРИМТ ХУУРАМЧААР ХИЙСИЙН БЭЭЭ ШУНАЛ ИХЭДВЭЛ ШОРОН…ЭВГҮЙ ХҮҮХЭН ГЭЖ СОНССОН