АН-ын сүүлчийн арга ЖЕРРИМАНДЕР
-АРД ТҮМНИЙГ МАЛ МЭТ ҮЗЭЖ ӨӨРСДИЙН БҮТЭЭСЭН ХАШААНДАА ТЭДНИЙГ ЗӨӨЖ, ХУВААРИЛАВ-
Улс төрөө засъя. Энэ бол Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн уриалж буй тэмцэл. Түүний хэлснээр тэмцлийн эхний ал хам бол Gerrymandering буюу сонгуулийн тойрог зурдаг явдлыг таслан зогсоох. “Сонгогчид улс төрчдийг бус улс төрчид сонгогчдоо сонгодог явдлыг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн тэрбээр нэгэн илтгэлдээ тодотгосон байдаг. Ерөнхийлөгч үзэхдээ Конгрессийн сонгуулийн тойргийг зурагчлан явуулах нь сонгуулийн үр дүнг урьдчилан баталгаажуулж буй хэрэг гэсэн байна. Түүний эл аргументийг нягтлахаар АНУ-ын Шеффийлдийн их сургуулийн газар зүйч Аластайр Рае тус улсын мужуудын сонгуулийн тойргийг газрын зургаар жишин тайлбарласнаар сон гуу лийг хэрхэн луйвардаж буйг харуул жээ. Тэрбээр “Тойргуудыг харахад за рим хэсэгт үнэхээр жигшмээр дүр зу раг харагдаж байна” гэжээ. Сонгуулийн тойрог зурж өрсөлдөх нь үндсэндээ хууль зөрчсөн үйлдэл юм. Учир нь газар зүйн хувьд тойргууд зэргэлдээ орших учиртай. Гэтэл эрх баригчид тойрог хуваахдааpoint contiguity буюу үзүүр шүргэлцсэн байршил гэх нэр томьёо гарган сонгуулийг өөрт эерэгээр эргүүлэх оролдлого хийдэг болохыг Аластайр Рае хэлж буй.
ЖЕРРИМАНДЕР БУЮУ ТОЙРГИЙГ ЛУЙВАРДАХ НЬ
Жерри болон (сала) мандер гэх үгсийн нийлүүлсэн утга агуулах жерримандер гэдэг ойлголтыг анх Boston Gazette хэвлэл 1812 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэгэн нийтлэлдээ гаргажээ. Тухайн үед АНУ-ын Масачусеттс мужийн амбан захирагч Элбридж Жерри өөрийн намд ашигтай нөлөөлөх сонгуулийн тойрог зурах хууль хэрэгжүүлснээр жерримандер АНУ-ын улс төрийн амьдралд өнөөг хүртэл хэрэгжихдээ хэл ам, олны эсэргүүцэлтэй тулсаар иржээ. Үүнд одоо цэг тавих цаг нь болсон гэдэгтэй шударга улс төрчид, сонгогчид дуу нэгтэй байгаа юм.
Жерримандер гэдэг нь сонгуулийн санал хураалтыг тойрогт хуваан эрх барьж буй улс төрийн хүчинд улиран сонгогдох давуу тал олгох тойргийн зураглал бөгөөд эрх баригч намын дэмжигчдийн саналыг аль болох дээд хэмжээнд хүргэх, улмаар сөрөг хүчний дэмжигчдийн саналын үр нөлөөг төдий чинээгээр бууруулах үндсэн зорилготой. Ерөнхий агуулгын хувьд сөрөг утга илэрхийлдэг учир тактик багатай бохир аргачлал хэмээн АНУ-ын эрдэмтэн Давид Брин American Democracy: More Fragile Than We Think нийтлэлдээ тодорхойлсон байдаг.
Пропорциональ системд нөлөөлөл бага уг аргачлалыг эрх баригчид өөрийн талд түлхүү ашиглан засагт суудал баталгаажуулах гол түлхүүр болгон ашигладаг. Тэгэхээр эрх баригч тал үндсэндээ өөрсдийн хүсэлд нийцүүлэн сонгуулийн саналыг өөрт ашигтайгаар бүрдүүлж байна гэсэн үг. Үндсэн дөрвөн тактик агуулах жерримандер аргачлалаар эрх баригч тал нь сөрөг хүчний дэмжигчдийг packing аргаар багцлан аль болох цөөн тойрогт хуваарилна. Мөн craking аргаар сөрөг хүчнийг эрх баригчдын дэмжлэг өндөртэй тойрогт оруулан өрсөлдүүлж буулган авдаг. Хэрэв нэр дэвшигчид нэр дэвшиж буй тухайн тойрогт аж төрдөг байх шаардлагатай гэсэн тохиолдолд тойргийн зураглалыг hijacking аргаар гаргах боломжтой.
Ингэснээр сөрөг хүчний өрсөлдөгчийн нэр дэвших тойргийг тодорхойлохдоо тухайн засаг баригч намын нэр дэвшигчийн амьдарч буй хэсгийн тойргоос хасч зурах юм. Эсвэл өрсөлдөгч талын нэр дэвшигчийг өөр тойрог болгон зурж kidnapping (барьцаалах) замаар ялагдуулах боломжтой байдаг байна. Энэ мэтчилэн сонгуулийн үр дүнг урьдчилан тодорхойлж байгаа нь санал өгөх явцыг луйвардаж байгаа гэж ойлгож болно. Үүний сөрөг үр нөлөө нь сонгогчдын санал хураалтад оролцох идэвхийг буруулдаг. Жерримандерын эдгээр тактикийг ямар нэгэн байдлаар хууль ёсны мэт тайлбарлаж болох ч энэ бол орчин үеийн бүдүүлэг, эзлэн түрэмгийлэлт гэж тодорхойлж болох юм.
АРДЧИЛЛЫН ЗҮРХЭН ДЭХ “ХОРТ ХАВДАР”
АНУ-ын эрдэмтэн Давид Брин Ameri-can Democracy: More Fragile Than We Think нийтлэлдээ жерримандер аргачлалыг нэрлэхдээ “Cancer in the heart of Decmocracy” буюу ардчиллын зүрхэн дэх “хорт хавдар” гэж хийсвэрлэн онож хэлжээ. Энэ ойлголт улс үндэстний хувьд хэр хэмжээний хор хохирол учруулдаг тухайд эрдэмтэд одоо ч маргадаг. Зарим нь эрх баригчдын төрөөс зуурч үлдэх гэсэн увайгүй оролдлого гэдэг бол нөгөө хэсэг нь дэмжигчдийн кластер үүсгэгч нөхцөл болдог гэж үздэг. Гэхдээ эрдэмтэн, судлаачдын дийлэнх нь ялагдалтай нүүр тулж буй эрх баригчдын суудал хадгалах сүүлчийн горьдлого гэдэгтэй санал нэгддэг. Тэдний үзэж байгаагаар уг ойлголт эрх чөлөөг уландаа гишгэлж ардчилалд итгэх итгэлийг сулруулдаг гэж үздэг байна. Ийм ч учраас эрх чөлөөний орон АНУ-ын зарим мужид ардчилсан хувьсгал хийн өөрчлөлт авчирах алхмуудыг хийх болсон аж. Тухайлбал, нарны муж гэгдэх Флорида сонгуулийн тойрог зурах тогтолцоог халах хуулийн өөрчлөлт хийснээр санал болгодог байсан сонгуулийн тойрог зурах аргачлалыг эргүүлэн татахаар болсон байна.
Өдгөө техник, технологийн хөгжил, дэвшлийг ашиглан сонгогчийн зан төлөвийг тодорхойлоход хялбар болжээ. Өмнөх сонгуулиудын санал хураалтыг дата ашиглан тухайн сонгогч аль нам, ямар нэр дэвшигчид санал өгч байсан эсвэл аль намын ямар үйл ажиллагаанд хандив өргөж байсан гэх мэтээр аль тойрогт хэчнээн санал авч болох талаар таамаглалууд гаргаж болохоор байгаа юм. Ингэснээр эрх баригчид санамсаргүй алдаа гаргах магадлалаа улам бууруулах нөхцөл бүрдсэн гэдгийг шинжээчид тайлбарладаг.
Яг энэ аргыг сонгуулийн тойрог зурах явцад ашиглан газар зүйн хувьд ялалт байгуулах боломжит орон нутаг эсвэл ялагдал хүлээж болох бүс нутгийг урьдчилан гаргах боломжтой юм. Тухайлбал, яс үндэс, ёс заншил, шашин шүтлэг төдийгүй нийгмийн бүлгээр нь ангилан ялагдах эрсдэлээ бууруулах нөхцөл бүрдсэн байдгийг жерримандер хэрэгжүүлэгчид тооцоолон гаргадаг аж. Ийм ч учраас тойрог зурдаг ийм тогтолцоо сөрөг хүчнийг нухчин дарах, сонгогчдыг сонгох замаар сонгуулийг будилаантуулах чухал түлхэц болдог тухай АНУ-ын сонгуулийн системийн реформыг дэмжигч Fair vote байгууллага өгүүлсэн байгаа юм.
МОНГОЛОО АВРАХ ЦАГ БОЛЛОО
МАН-ын дарга М.Энхболд “АН-ынхан ирцийн олонхиор хандаж, зарчимгүй будилаан тай үйл ажиллагааг зохион байгууллаа. 2016 оны сонгуулийг будилаан туулах эхлэлийг АН тавилаа” гэж АН-ын жерримандер ажиллагааны уршигт нөлөөллийг хэлсэн. Увсын эвлүүлдэг тоглоом шиг, Хэнтий Чингис хааны нутаг учраас, МАН-д итгэл өгдгөөсөө болж тойрог нэмүүлж чадаагүй Булган, Говь– Алтай гээд сонгуулийн олон тойргийг АН-ынхан шөнө оройгүй сууж, газрын зураг, тойрог хэсгийн хороодын судалгааг харж байгаад үүнийг түүнтэй, тэрийг нь тэгээд хас гээд 2016 оны сонгуулийн санал өгөх хуваарилалтыг дураараа хууль зөрчин зурснаараа сонгох, сонгогдох эрхтэй Монголын ард түмнийг мал мэт үзэж өөрсдийн бүтээсэн малын хашаандаа тэднийг зөөж, хуваарилав.
Ноёны бөх хэчнээн арга заль, хор найраа хийсэн ч нэр алдар нь сэвтэй бол шударга, чадалтай ардын бөхөд өвдөг шорооддог түүх олон бий. АН-ын дөрвөн жилд бий болгосон бүх завхралд монголчууд залхаж, зэвүүцэж байхад сонгуулийн будилаант тойргийг малын хашаа мэт болгон нэмж завхруулсан нь иргэдийг улам уурлуулан, бухимдуулж байгааг өнгөрөгч долоо хоногийн сошиал сүлжээн дэх хандалт, хэвлэл мэдээллийн өнцгүүдээс илт мэдрэгдэж байна. Өнгөрсөн онд нэгэн хэвлэлийн бага хурал дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “МАН ялагдахад ард түмэн, Монголын эрх ашиг давхар ялагддаг юм байна” гэж хэлснийг санаж байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол, монголын ард түмэн эрх баригчдын бодлогогүй бодлогоор олон зүйлд ялагдаж ирлээ. Энэ их завхрал, дампууралд цэг тавих өдөр бол зургадугаар сарын 29. МАН, тэдний дэмжигчид, тэдэнд итгэл үзүүлэхийг хүсэгчид бүгд дуу хоолой, үзэл санаагаа хүчтэй нэгтгэж чадвал ардын бөх ялсан, Монголоо завхруулагчдаас аварсан сайхан наадам энэ зун болно гэдэгт итгэлтэй байна.
Судлаач Ц.СОДНОМДАМБА
URL: