Хүн амьтантай таарч тохирдоггүй нь Н.Энхбаярын төрөлхийн чанар уу, эхнэрийнх нь ятгалга уу?

527-14635342691201602281456649423Муу санаа биеэ отно гэдэг /Ил захидал/
МАХН-ын дарга Н.Энхбаяр танаа
Таны амар амгаланг айлтгая. Хүмүүс танд шууд халдаж санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байж магадгүй. Ухаан санаандаа буусан эерэг сөрөг санал бодол, ойлголтоо дотроо дарж ялзруулахын оронд холбогдох хүнд нь шууд сонордуулъя гэж бид шийдээд энэхүү захидлыг бичлээ.
Та МАН-ын дэмжлэг туслалцаатайгаар боловсрол мэдлэг эзэмшиж сайд болтлоо дэвшин ажиллаж байсан. “Энхбаяр бол авлигын загалмайлсан эцэг” гэж ид шуугиж байсан тэр ярвигтай хүнд хэцүү үед та гагцхүү өөрийн намын нэр нөлөө, тууштай бодпого, зоримог ажиллагааны ач буянаар намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Төрийн тэргүүнээр сонгогдон нам, төрийн өндөр дээд албан тушаалыг тасралтгүй арав гаруй жил хаасан азтай хүн.
Манай намын нэр хүнд хамт олон л таныг аварч мандуулсан даа. Итгэл дахин хүлээлгэж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн боловч та тэр боломж, итгэл найдварыг дутуу ашиглаж, сонгуульд ялагдал хүлээсэн. Үүнд өөрийн тань авир төрх, нэр хүнд нөлөөлсөн үү гэхээс намыг бүхэлд нь буруутгах юм ер байгаагүй.
Та намын удирдах ганц нэг хүнтэй санал зөрөлдөөнтэй байсан байж болно. Санал зөрөлдөх явдал бол аливаа намд төдийгүй хоёр хүний, эхнэр нөхрийн хооронд ч байдаг ердийн үзэгдэл. Хамгийн гол нь дараа нь ойлголцож, зөв буруугаа хүлээн зөвшөөрч эвлэрэн нэгдэх нь чухал билээ. Хэн нэг хүн сонгуульд ялагдах нь “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй”-н жам ёсны тохиол.
Гэтэл та тэр түр завсарлагыг тэвчээртэй хүлээхийн оронд цухалдан бачуурч намдаа улам бүр өсөрхөн тунирхсаар эцэстээ салан тусгаарласан шүү дээ. Салан одоход чинь олон хүн хайрлан харамсч олон хүн хараан зүхэж байсан. Зүй нь та намдаа тоогдож, төрийн өндөр дээд албан тушаал олон жил хашсанаараа бахархаж, намдаа баярлан талархаж байх ёстой хүний нэг. Манай намын өндөр алба хашиж ирсэн шилдэг боловсон хүчин дотор тань шиг ийм цаашламтгай зан гаргаж, нам руугаа ноцож байсан хүн нэг ч байгаагүй.
Захын ганц хоёр жишээ дурдахад, Ерөнхий сайдын албыг нэр төртэй гүйцэтгэж байсан П.Жасрай Ерөнхийлөгч болно гэж маргалдаж тэмцэж байгаагүй. Ерөнхийлөгчийн албыг найман жил хашсан Н.Багабанди том тушаалд донтоогүй, улс төрөөр хэнхэглэж жүжиглэж байгаагүй. Та заавал өндөр тушаал хаших тавилантай төрсөн юм уу. Шашин тэгж айлдсан уу. Та Монголын ард түмэнд шүтэгдсэн шалгарсан удирдагч болчихсон хэрэг үү.
Таны хийж гүйцэтгэсэн нааштай ажил бүхнийг манай ард түмэн зохих ёсоор үнэлж, талархан дэмжиж ирсэн. Таныг ид мандаж байхад Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсан. Дордуулсан долоон өөрчлөлт болон долдугаар сарын 1-ний үеэр авсан арга хэмжээний чинь үр дүнг олон түмэн таашаадаггүй. Олон хүний амь нас, эрүүл мэнд, өдий төдий тэрбум төгрөгийн барилга байгууламж, эд хөрөнгө, соёлын үнэт зүйл сүйдэж гэм зэмгүй хүмүүс хилс хэрэгт холбогдсон нь Төрийн тэргүүн таны үндэсний аюулгүй байдал, эв нэгдпийг сахиулах үүргээ хэр зэрэг гүйцэтгэснийг л харуулаад өнгөрсөн.
Харин онц байдал зарласнаа хожим өөрөөсөө булзааруулж бусад руу түлхсэнд ард иргэд ихээхэн дургүйцсэн. Тэр жилүүдэд таныг дөрвөн хүний амь настай холбон хэвлэл мэдээлэл нэг хэсэг шуугисан. Бас Энхбаяр эхнэрийнхээ үгээр… гэсэн утга санаа хэвлэл мэдээлэлд хэдэнтээ дурдсан. Тэглээ ч манай нам тэр бүгдийг няцаан өөрийг чинь өмгөөлөн хамгаалж, итгэл найдвар хүлээлгэсээр ирсэн.
Н.Энхбаяр таныг намын дарга, Ерөнхий сайд байх үеэс эхпэн намын нэрийг солих асуудлыг хүчтэй ярьж байсан. Та хүртэл МАХН-ыг “Монголын Ардчилсан Хөгжлийн Нам” хэмээн нэрлэе гэж санал дэвшүүлээд Н.Багабанди Ерөнхийлөгчид зэмлүүлж байсныг санаж байна. Тэгж их хөөцөлдөж намын хуучин нэрнээс уйдаж байсан хүн хожим нам их хурлаараа унаган нэрээ сэргээсэнд маш их дургүйцэж, түүгээр далим хийж намаасаа сэтгэл урвасанд бид үнэхээр их харамсч байсан.
Энхбаяр таныг бага залуугаас тулж түшиж өнөөдрийн зэрэгт хүргэсэн нам бол яах аргагүй манай нам. Намынхаа эв нэгдэл цул хүчийг түүхэнд байгаагүйгээр задлан хуваасан цорын ганц, анхны хүн бол Намбарын Энхбаяр та. Өөр хэн ч ингэж байгаагүй. Түүнээс хойш таны нэр төр доошлов уу гэхээс дээшлээгүй.
Н.Энхбаяр дарга байхад намын нэрийг сольж болдог, өөр хүн дарга байхад болдоггүйд бол ямар ч утга учир байхгүй. “МАХН” нэрийг улс төрийн наймаандаа барьцаа болгон тэр нэгэн эрх мэдэлтэнтэй сэм хуйвалдан хулгайлсан нь яваандаа манай намын бодийг хөтөлж оронд нь эзэн суух гэсэн алсын муу санаа гэдгийг бид ойлгодог. Өнөөдөр та манай намын хуучин нэрээр л өөрийгөө халхавчилж, дөвийлгөж явна шүү дээ.
Н.Энхбаяр МАН-аас туурга тусгаарлаад өөдөлсөн үү, уруудсан уу нь олон түмний нүдний өмнө ив илхэн харагдаж байна. Намын хаалгыг савж хаяад гарсан хамтрагчид чинь төд удалгүй танаас нүүр буруулсан, угтан тосч нөхөцсөн хүмүүс чинь ч тэгсхийгээд удалгүй сураг алдарсан. Дараа нь та авлигын хэрэгт орооцолдсон. Та баригдсан, шоронд сууж ял эдэлсэн.
Тэр бүхэн чинь манай намтай ямар ч холбоогүй. Бодоход хууль сахиулах шат шатны байгууллагын мөрдөн байцаалтын үр дагавар байсан байх. Огтоос өө сэвгүй цэвэр хүнийг ардчилал, хүний эрх гэж буй өнөө үед арай ч тэгж хэлмэгдүүлмээргүй юм. Ор үндэстэй болоод л тэгсэн байх гэж олон түмэн ойлгодог. Сүр дуулиантай баривчилгаа бол таны ихэмсэг дээрэнгүй дураараа этгээд ааш араншингаас чинь шалтгаалсан байх шүү. Тийм учраас төр төмөр нүүрээ гаргасан хэрэг.
Эрхээ хасуулж, эрүүл мэнд, нэр хүндээрээ хохирч, харь оронд маш удаан хугацаагаар эмчлүүллээ дээ. Хэр баргийн хүн тэр их зардлыг даахгүй, харин та тулдаа дааж дээ, мөн ч их хөрөнгө мөнгө хуримтлуулсан байжээ.
Эх орондоо хэдэн ч удаа ирэв. Ирэх болгондоо эрх баригчидтай уулздагийг бид мэддэг байсан. Өвчиндөө шаналж байхдаа хүртэл манай намыг дотроос нь задлан бутаргаж, дараачийн сонгуулиудад ялагдуулах талаар АН-ын дарга Н.Алтанхуягтай сэм хуйвалдан нууц гэрээ байгуулсныг чинь бид уншиж мэдсэн. Өөр ямар хор найруулсан, найруулж байгааг үгүйсгэх аргагүй. Ямар муухай их өс хонзон бэ. МАН танд ямар ч гэм хийгээгүй дээ. МАН бол сайн санаат хүн ардын маань нэг хэсэг.
Та хэвлэл мэдээллээр ярих болгондоо хоёр намын нэрийн товчлолыг нэгтгэн манай намыг манан будантай зүйрлэн дайрч даажигнадаг. Та арчсан толь шиг хүн хүнээс гойд тийм ариун тунгалаг хүн үү. Өөрийгөө “ЯЛТАН” болгочихоод манай намыг “МАНАН” болгох гээд яараад байхдаа яахав. Манай нам хэзээ ч МАНАН болж замхрахгүй ээ. Наанаа хоёр намыг зэрэг шүүмжилж байгаа дүр эсгээд хамгийн гол нь манай намыг сонгогч иргэдэд гутаан харуулахыг зорьдог санаа бодлыг чинь бид ойлгодог болсон.
МАНАН-ыг анх санаачилсан хүн бол та өөрөө шүү дээ. Манай намын Засгийн газрыг та өөрөө Ц.Элбэгдоржоор толгойлуулсан. С.Баяр, Сү.Батболдын Засгийн газар бол МАНАН-аас бүрдэж байсан нь үнэн. Гэхдээ тэр үед улс төр, эдийн засаг, ард түмний амьдрал өгсүүр замаар хөгжин дэвжиж ирсэн. Өнөөдрийнх шиг шалдаа буучихаагүй ээ. Тэр үед МАНАН гэж гоочлох шалтгаан ч байгаагүй.
2012 оноос АН бусад намтай хамтарч төр, засгийн эрхэнд гарсан. МАХН, АН-тай хамтарч МАХНАН болоод МАНАН-аас илүү гийгүүлсэн юм хаана байна, давуу гэхээр үзүүлэлт даанч алга байна. Улс төр хямарч, эдийн засаг доройтож, ард түмний амьдрал сульдсан байна. Таны ярьдаг таван хувьсгалаас чинь хэрэгжиж эхэлсэн ор мөр огт алга.
МАХН бол Н.Энхбаярын хүслийг гүйцэлдүүлдэг хувийн компани биш ээ. Зууны манлай намын цус махны тасархай, Н.Энхбаяр ч энэ намын өнө мөнхийн эзэн биш ээ. Бид ингэж ойлгодог. Н.Энхбаяр гэгч хэн бэ гэдгийг хүмүүс таньж, мэддэг болжээ. Та өөрөөсөө илүү хүн энэ Монголд байхгүй юм шиг авирладаг. Байдаг болоод л та сонгуульд ялагдсан биз дээ. Англи хэлэнд онцгой гаргуун хүн Монголд хэд хэд байсан, одоо улам олширсон нь ойлгомжтой.
Төр намын том албанд тойрон хүрээлэгч, дэмжигч сонгогчгүйгээр очсон хүн хаана байна. Замба тивд тийм хүн байдаг гэж үү. Үе залгамжлан хаад ноёд болдог ёсонд бол өөр хэрэг. Хүрээлэн буй орчиндоо үнэлэгдэн бишрэгдсэн, хамт олондоо хүндлэгдэн нэр цууд гарсан нааштай тууштай хүн л амжилтаа ахиулсаар эцсийн зорилгодоо хүрдэг жам хуультай.
Тэр тусмаа төрийн дээд алба хэн нэг хэлтэй, мэдлэгтэй болгоны хийдэг ажил биш юм. Төрийн мэргэн ухаан гэж тусгай  технологи байдаг бололтой. Үүнээс гадна амьдралын туршлага гэж асар их нөөц байдаг. XIII зууны агуу Чингисээ санасан ч, Ардын хувьсгалын бүтээгдэхүүн Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нараа ч бодсон тийм л юм шиг байна. Их хүмүүс хийж бүтээсэн гавьяа зүтгэлээрээ хүн ардаа араасаа байлдан дагуулж иржээ.
Тохьтой тууштай хүнийг хамт олон нь аяндаа тойрон хүрээлдэг, тохьгүй тулхгүй хүнийг ад үзэж замаасаа зайлуулдаг нь нүдэнд үзэгдэггүй, гарт баригддаггүй цахилгаан цэнэг шиг нийгэмд нуугдмал байдаг далдын хүч юм.
Сүүлийн үед та хувилгаан дүрд элдэв бусаар хувиллаа. Улс төрийн панз наймаагаар их наадлаа. Хоёр нам сонгуульд нэг эвсэл болж оролцохоор яг таг тохиролцож олон түмэнд зарлачихсаны дараагаар эгзэгтэй цаг мөчийг анаж, цагийг нь тулгаж байгаад хэлэлцэж ярьснаасаа гэнэт буцаж, хоёр намын хамт олны халуун сэтгэл рүү хүйтэн ус цацлаа. Сэтгэл зүйгээр нь тоглолоо.
Бусдыг чадах гэсэн биш харамсалтай нь өөрийнхөө тарыг таниулж, намдаа хүч сэлбэж чадсангүй ээ. Өөрөө цагаадаж, өндөр албанд дэвших боломж гаргахын төлөө хүний өөрийн нам болоод хэнийг ч золиослоход бэлхнээ тов тодорхой харууллаа. Танай намтай сонгуульд эвсэн орохыг эрхэмлэж байсан бүх нам буцаад явчихсан. Зовох цагт нөхрийн чанараа харуулсан найз нөхөд чинь тэсвэрлэх аргагүй болоод танаас хөндийрлөө.
Таны орооцолдсон гэмт хэрэгт холбоотойгоор намын чинь шадар зарим туслахууд нэр төр, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсоор шаналан тарчилж байна. “Ханилж яваад нөхрөө…” гэгчээр хамтран зүтгэгчдээ нэг удаа хэрэглэдэг цаас шиг үнгээд, намын нөхдөө замын хань болгон ашиглаж хаяад байвал таван жилийн дараа тантай хамтран ажиллах хүн хэр олон байх бол.
Шуудхан хэлэхэд “Шударга ёс эвсэл” Н.Энхбаярын улс төрийн утсан хүүхэлдэй болсоор ирэв. УИХ-ын нэг бүтэц үү, Н.Энхбаярын өмгөөлөгчид үү, ялгагдахаа больсон.
Энхбаяртай таараагүйн улмаас түрүүч нь салан одоод удаагүй байтал араас нь эвсэл бүлэг хоёр бүрмөсөн бутран уналаа. Хүн амьтантай таарч тохирдоггүй нь Н.Энхбаярын төрөлхийн чанар уу, эхнэрийнх нь ятгалга уу гэдгийг хүмүүс бид хүртэл тааварлаж ядан тээнэгэлзэж байна. Н.Энхбаяр та “Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг” гэсэн үгийг сонсч байсан уу.
Та хэрэв ямар нэг сонгуульд нэр дэвшвэл манай болоод өөр зарим намын гишүүд дэмжигчдээс санал авах нүүргүй болчихлоо шүү дээ. Мөн ч хойчгүй ажил хийжээ. “Муу санаа биеэ отно” гэдэг энэ. Хамтаараа гэсэн үгийг бүр нарийвчлан нэг дор бөөндөө гэсэн санаагаар дандаа “Хамтдаа” гэж ярьж бичих дуртай атлаа та хэрэг дээрээ хэлсэн ярьсныхаа эсрэг хүн юм.
Төрийн дээд байгууллагууд дотроос өнөөдөр ноён нуруугаа алдаагүй яваа Үндсэн хуулийн Цэцийг өөрийнхөө таалалд нийцээгүй шийдвэр гаргалаа хэмээн бүхэлд нь “гэмт хэрэгтэн” гэж дайран давшиллаа. Дэндүү даварч байгаа юм биш үү. Тийм шийдвэр гаргахыг сонгогч ард түмэн олон жил шаардсаар ирсэн. Тэр хүмүүсийг та бас басамжлан доромжиллоо.
Та биеэ хэтэрхий тоож, хэт туйлширч улс төрөөр улангасч байгаа юм биш биз. Амьдрал байдлыг бодитойгоор үнэлэн дүгнэж, асуудалд зөвхөн өөрийн бус улс эх орныхоо эрх ашгийн талаас хандаасай билээ гэж бид халаглан хүсч байна. Үндэсний эв нэгдлийг сахиулагч Ерөнхийлөгч явсан та хамт олонтой болон багаар ажиллах ажлын арга барилын хаагуур нь явж ирсэн хүн байна. Биеэ, гэрээ засч чаддаг байж төрөө засна шүү.
Иргэн хүнд заяасан эрх үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиглалт, ойлголт санасан бодсоноо ний нуугүй бичлээ. Бидний дээр дурдсан бодит үнэн, сануулга, шүүмжлэлийг тус болно гэвэл тосч аваарай, ус болно гэвэл асгачихаарай.
Таныг хүндэтгэн ёсолсон: Зуунмод сумын МАН-ын ахмад гишүүд

URL:

Нэр: ззочин Огноо: 18 May 2016

МАНАН-н захиалгаар Энхбаяр гэж гийсэн хийсэн юмтай улс төрчийг харлуулах зорилгоор бичиж дээ. Ард түмэн хэнээр ч заалгалгүй хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсоныг анзаарахгүй байгаа нь үүнийг бичигч мунхаг тэнэг хүн болтой . Даравч далдайна булавч бултайна гэгчээр эх оронч аавын хүүгээ ард түмэн хайралсаар байгаа шүү долигнуур долдой нараа.

Нэр: zochin Огноо: 19 May 2016

Hohin muu shaar

Нэр: Anonymous Огноо: 19 May 2016

МАХН эзгүйрч байгаад Энхбаяр дарга буруугүй ээ.

Нэр: Anonymous Огноо: 19 May 2016

МАХН-ын хамгийн олигтой гэсэн нүүр царай болсон хүмүүс нь гараад явчихлаа.Одоо даргыгаа дахин шүтсэн уйлж унжидаг хэдэн долдойнууд л үлдлээ дээ.

Сэтгэгдэл бичих