Бас нэгэн хошууч генерал 170 сая төгрөгийн залилангийн хэрэгт холбогджээ
2007 онд БХ-ын дэд сайдтайгаа муудалцан цаны таягаар нэгнийхээ хөлд гэмтэл учруулсан хэмээн шуугианд холбогдож байсан тухайн үеийн “Монгол цэрэг жуулчин” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, хошууч генерал М.Жаргал нь нийт дөрвөн иргэнд зургаан удаагийн үйлдлээр 170 гаруй сая төгрөгний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хошууч генералын холбогдсон хэргийн тухайд “Да Хүрээ” техникийн машины наймаачин С.Б-гаас “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгслийг эхлээд зургаа дараа нь 16 сая төгрөг өгнө хэмээн хуурч мэхлэх аргаар, мөн “Да Хүрээ” захын Д.Ц-ээс “Истима”маркийн тээврийн хэрэгслийг дараа мөнгийг чинь өгнө хэмээн аван 10.7 сая, мөн ахин “Тоёота Приус 20” маркийнхоёр ширхэг тээврийн хэрэгслийг авсан, “Нарантуул-2” захд махны наймаа эрхэлдэг Б.Б-аас “Батлан хамгаалах яам 50 тонн мах авч байна, гэрээ байгуулъя хэмээн гэрээгээр халхавчлан 84 сая төгрөгний мах авсан, “Цайз” төвд гэр зардаг иргэнээс “Ирэх жилийн согуулийн жил манай яам танайхаас сийлбэргүй 30 гэр, сийлбэртэй таван гэр авна, 7-р сард мөнгийг чинь өгнө” хэмээн 30 гаруй сая төгрөгний хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ.
М.Жаргал нь хорооны дарга, орлогч дарга, материал хангалтын дарга, Батлан хамгаалах Их сургуулийн орлогч захирал, Зэвсэгт хүчний ар талын хангалтын төв баазын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, “Монгол Цэрэг жуулчин” ТӨҮГ-ын дарга эх албан тушаал хашин батлан хамгаалах салбарт 30 гаруй уил ажилласан гэнэ. Өдгөө хэрэглэж байгаа цэргийн хувцасны загварыг зохиосон агаад Звэсэгт хүчний бүрэлдэхүүнийг докторын зэрэг хамгаалсан сэдвийн дагуу буюу зохиосон хоолны нормоор нь хооллож байгаа аж.
Тэрээр 2011 онд тухайн үеийн БХ-ын сайд Л.Болдын тушаалаар “Монгол цэрэг жуулчин”-ы захирлаар томилогдож үйлдвэрийн газрыг нь улсын төсвөөс салган бие даалгасан гэнэ. “Монгол цэрэг жуулчин”-г байгуулсаны дараа сайдын тушаалаар Зэвсэгт хүчний 310-р ангиас “Шонхор” зуслан, “Найман шарга” гүүний сувилал, Модны хэсэг гэсэнобъектууд, Зэвсэгт хүчний 027-р ангиас Дэлгэрхаан дахь сувилалын газрыг балансаас балансад шилжүүлэн авчээ. Мөн Зэвсэгт хүчний сангаас гаргаж “Круш интернэйшл” компанийн тал хувийг эзэмшдэг “Спейшил интернэйшил” компанийн 50%-ийн хувьцааг худалдаж авсан байдаг нь гайхал төрүүлдэг. Учир нь тухайн үед “Монгол црэг жуулчин “ нь 200 гаруй байгууллага хувь хүнд өртэй байсан аж. Хошууч генералын мэдүүлснээр анх ажил хүлээн авахад дансандаа 100 мянган, кассандаа 10 мянган төгрөгтэй л байсан гэнэ. 1988 онд ашиглалтанд орсон “Шонхор зуслан 2011 он хүртэл хадгалалтын байдалд байжээ. Гүүний саам сувилалнь 10 гэртэй, цахилгаангүй байсан гэнэ. Хошууч генерал гурван жилийн турш өөд нь татах гэж зүтгэн үйл ажиллагааны орлогоос400 сая төгрөг гаргаж засвар үйлчилгээ хийн тавилга хэрэгсэлийг сольж шинэчилжээ. Ингэж зүтгэж байхдаа л өр шир тавьсан гэнэ. лэх үйл ажиллагаа явуулсан.
Тэрээр “…Би яамнаас тэтгэмжийн 50 сая төгрөг авахёстой. Хувь хүмүүсээс бараа материал авсан бөгөөд яам олон удаа бүтцийн өөрчлөлт орж, мөнгийг нь өгөхгүй удаасан учраас хохирогчид уурласан, би өөрөө ч хохирогч тул 140 төгрөгийг гаргуулахаар яамыг шүүхэд өгсөн. Авсан мөнгийг энэ байгууллагын сайн сайхны төлөө зарцуулсан. Энэ асуудлын талаар яамны сайдад хандсаны дагуу “Монгол цэрэг констракшн”-ы өрийг барагдуулна гэсэн тушаал гарсан…өр авлагатай аж ахуй нэгж, хүмүүсийн өрийг арилгаж байгаа. Махны хувьд Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүний хүнсний хангалтанд өгсөн. Миний ажлын гүйцэтгэлийг яам хянадаг, үүний үндсэн дээр өөрийнхөө орлогоос санхүүжүүлдэг. Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас тодорхой хэмжээний мөнгө орж ирэх байсан…Болд сайдаас хойш уг мөнгө орж ирээгүй” гэжээ.
Харин хохирогч С.Б нь “…Би Да хүрээ зах дээр машин зардаг ажилтай тул ажлаа хийгээд зогсож байтал манай хүргэн болон миний таньдаг Да хүрээ зах дээр хамт машин зардаг Ц нар нь Жаргал гэх хүнийг дагуулж ирээд миний зарж байсан машинаас хар өнгийн Клугер маркийн машиныг Жаргал гэдэг хүнд өгүүлсэн. Тухайн үед наад Жаргал гэдэг хүндээ өгчих, цэргийн генерал хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдээж хамт машин зардаг хүмүүсдээ итгээд Жаргал гэдэг хүнд Тоёота Клугер маркийн машинаа 22.5 сая төгрөгт бодож өгсөн. Эхлээд зургаа дараа нь үлдэгдэл мөнгийг өгнө хэмээн гар бичмэл үйлдэж өгөөд явсан боловч одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй” хэмээн мэдүүлжээ. Харин махны наймаачин нь “…нийт 84 сая төгрөгийн махыг М.Жаргал гэж хүн Батлан хамгаалах яам авч байна гээд зээлээр авсан. Энэ маханд манай найз Ганбаатарын 20 сая төгрөгний мах хамт явж байсан юм…. зээлээр мах аваад хугацаандаа мөнгөө өгөхгүй их удаашруулж чирэгдэл болсон бөгөөд найз Ганбаатарын 20 сая төгрөгөнд Тоёота Клугер маркийн машиныг өгсөн байсан. Манай 64 сая төгрөгийн өрөнд Тоёота Ланд80 маркийн машин, зургаан ханатай сийлбэртэй монгол гэр, найман ханатай сийлбэртэй монгол гэр зэргийг өрөндөө авч одоо 16.000.000 төгрөгийн авлагатай байгаа” гэжээ. Хошууч генерал нь махны мөнгө нэхэгдээд ирэнгүүт машины ченж болон монгол гэр хийдэг хүмүүсээс гэр, машин аваад өрөндөө өгсөн байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Харин “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь нотлогдоогүй байна.
НУУЦ.мн
URL: