Замын цагдаа өөртөө торгууль тавьжээ
АНУ-ын Флорида муж улсын нэгэн тосгоны замын цагдаа Теннисон өөрөө өөртөө торгуулийн хуудас тавьсан явдал болжээ.
Замын цагдаа Тениссон нь өнгөрсөн 11-ний өдөр машинаа замын дэргэд байрлуулахдаа, зогсохыг хориглосон газарт зорчих хэсгийг таглан машинаа түр байрлуулсан байна.
Тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээ мэдсэн даруй машиныхаа зургийг авч, өөрөө өөртөө 45-н долларын торгуулийн хуудас бичсэн ажээ.
Цагдаа Тениссон нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт 40-н долларын торгуулийн хуудас бичдэг боловч өөртөө таван доллараар илүү торгууль ноогдуулсан байна.
Түүний өөртөө бичсэн торгуулийн хуудасны зургийг замын цагдаагийн газрын нарийн бичиг эмэгтэй бүртгэл хийж байхдаа мэдсэн ба энэ тухай өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн юм байна.
URL: