М.Батчимэг VS О.Баасанхүү

aaf1921e7db507f42e512d107deaa06b1ad1b28fУИХ-ын гишүүн М.Батчимэг өөрийнхөө бичсэн “Тагнуул хэмээх тусгай ажиллагаа” нийтлэлдээ О.Баасанхүү гишүүний нэрийг хэд хэдэн удаа дурджээ. Үүнтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийж “М.Батчимэг гишүүн намайг гүтгэлээ. Тиймээс хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэнэ” гэв. М.Батчимэг гишүүн нийтлэлдээ түүний талаар юу гэж дурдсан болон О.Баасанхүү гишүүн ямар тайлбар хийснийг хүргэе.

М.БАТЧИМЭГ: -Төрийн ордонд таарсан нэгэн сэтгүүлч “Зөвлөхийнхөө тагнуулын хэргийг тайл­барлаж өгөөч” гэх өдөөн хатгасан өнгө аястай зүйл асуухад би тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гээд л өнгөрсөн. Яг тэр өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твит­тер хуудаснаа “УИХ-ын гишүүний зөвлөхийн эх орноосоо урвасан хэр­гийг Өршөөлийн хуульд хамруулах гэж бай­на” гэх утгатай зүйл бичсэн байлаа. Энэ хоёр үйл явдлын дараа на­дад зарим хүн энэ асуудлыг зорилготойгоор улстөржүүлэхийг хичээж байгаа юм байна даа гэх бодол төрсөн. Улс төрийн хүрээнд энэ асуудлыг хамгийн их шохоорхож, ил зарлаж, зав л гарвал ярьж явдаг хүн бол энэ жилийн сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээ зарлаж яваа УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Гэхдээ тэр бусдын тавьсан сум нь болохоос нум нь ч биш. Хэний зараалаар, ямар зорилгоор ярьж явдгийг нь цаг хугацаа олон түмэнд харуулах биз ээ. О.Баасанхүү энэ талаар УИХ-ын чуулган дээр ч, хүмүүсийн дунд ч далим л гарвал ярьж явдаг. Тагнуулын байгууллагаас “…энэ асуудалтай хол­боо­тойгоор УИХ-ын гишүүн М.Батчимэгийг шалгах ямар нэг үндэслэл байхгүй” гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдэгдэж л байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд ч ийм албан ёсны бичиг ирүүлсэн байдаг. О.Баасанхүү үнэхээр улс орны эрх ашгийн тө­лөө санаа зовсон бол таг­нуулын байгууллагад, эсвэл УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд албан ёсоор хандаад УИХ дотор тагнуулын хэрэгт холбоотой, эсвэл сэ­жиглэгдэж байгаа хүн бий эсэх талаар мэдээ­лэл авчих боломж уг нь бий. “Ажиллагаа”-г сонир­холтой, сунжирсан байлгахын тулд зориу­даар “мартдаг” биз дээ.

О.БААСАНХҮҮ: -“Таг­нуул хэмээх тусгай ажил­лагаа” гэсэн нийт­лэлийг УИХ-ын Тус­гай хяналтын дэд хо­рооны гишүүн, гайгүй сэхээтэнлэг парламентын гишүүн бичиж энэ дотроо миний нэрийг хавчуулаад гүт­гэсэн бай­­на. Би үүнд маш их ха­рамсч байна. Нэр төрөө сэргээлгэхээр зохих хууль хяналтын байгууллагад хан­дана. Ту­хайн нийтлэлд гарсан хэд хэдэн зүйлд тайл­бар өгөх нь зөв байх гэж бодлоо. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн О.Баасан­хүү Орхон аймагт нэр дэвшинэ гэж зар­лаад яваад байна гэ­сэн байна. Тийм зүйл байх­­гүй. Нэр дэвших, эс дэвшихийг нам хуулийн дагуу шийдэх байх. Хоёр­дугаарт, би Тусгай хя­налтын дэд хорооны ги­­шүүнээр хоёр жил ажил­­ласан. Гэнэтхэн учир би­түүлэг шалтгаанаар Тусгай хяналтын дэд хо­роо­­ны гишүүнээс чө­лөөлсөн. Тусгай хянал­тын дэд хороо нам на­мын төлөөллөөс бүрд­сэн гуравхан гишүүн­тэй байдаг. Энэ хорооны гишүүн төрийн нууц, таг­нуулын дотоод, гадаадын агентлагуудтай холбоотой мэдээллийг олж авах бо­ломжтой. З.Пагмажав гэдэг хүний тухай шүү­хийн шийдвэр гарлаа гэ­дэг мэдээлэл хэвлэлээр гарсан болохоор би Тус­гай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү­тэй уул­заад “Ийм мэдээлэл гарлаа. Төрийн нууцтай хол­боотой зүйлд бас шууд бо­лон шууд бус нөлөөлөл орчихоогүй байгаа. Та даргын хувьд үүнд анхаа­рал тавиарай” гэсэн. Үүний дараа Төрийн нуу­­­цын тухай хуулийг хэ­лэлц­­сэн. Хаалттай хурал­даан дээр нээлттэй ярьж бол­но гэдэг утгаараа би Тусгай хяналтын дэд хорооын дарга Г.Батхүү­гээс “Та­наас би асууж бай­сан. Хариу ир­сэн үү” гэж асуухад “М.Бат­чимэг гишүүнийг Тус­гай хя­налтын дэд хо­роонд ажил­лахад нь нөлөө­лөх­гүй гэсэн хариу ирсэн” гэж хэлсэн. Ингээд л болоо.

 

АРДЫН ЭРХ сонин


URL:

Сэтгэгдэл бичих