Б.Баатархүү: Оффшор данстай хүмүүсийг шалгуулах хүсэлтийг хүлээж авсан

7jp0je87igp9n4aeuouf9o5bku_700x700

Оффшор данстай эрхмүүдийн мэдээллийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг дэлгэснээс хойш багагүй шуугиан тарьж, өндөр дээд албан тушаалтангуудыг сандаргаад буй. Хэвлэлүүд гадны улс орон оффшор данстангууддаа хэрхэн хариуцлага тооцдог талаар тоймлож, олон нийт хууль хяналтын байгууллагуудыг манай улсын оффшор данс эзэмшигчдийг хэзээ хэрхэн шалгах талаар чих тавин хүлээсээр байгаа юм. Тэгвэл цагдаагийн байгууллагынхан оффшор данстай хүмүүсийг шалгаж эхлэх бололтой. Тодруулбал, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр /2016.05.17/ цагдаагийн байгууллагад оффшор данс нь илэрсэн эрхмүүдийг шалгуулах хүсэлт гаргажээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Иргэн Г.Батбаяр өнөөдөр өглөө манай байгууллагад оффшор данстай хүмүүсийг шалгуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авсан. Үүний дагуу Г.Батбаяраас тайлбар мэдээлэл авсан” гэлээ. Ямартаа ч цагдаагийн байгууллага гомдлыг хүлээж авсан байна. Гэхдээ цаашид оффшор данс илэрсэн 49 эрхмийн хэнийг хэрхэн шалгах нь удахгүй тодорхой болох биз.


URL:

Сэтгэгдэл бичих