ОЛИМПИЙН НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ ЭРДЭМТЭД ГАРГАЖ БАЙНА

foto_0000000820150703145019

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам энэ удаад Латин Америк тивд анх удаа зохион байгуулагдахаар болсон. Бразилийн  Рио Де Жанейро хотноо наймдугаар сарын 5-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн уг наадам болох уу үгүй юу гэдэг эргэлзээтэй болж ирээд байна.

Учир нь Бразил улсад хамгийн их тархалттай байгаа  Зика вирусын халдвар намжихгүй байгаа төдийгүй олимпийн наадмын үеэр тамирчид болоод үзэхээр очсон иргэдийн эрүүл мэнд амь насанд заналхийлж байна хэмээн ОУ-ын томоохон их сургуулиудын эрдэмтэд мэдэгдэж байна.

Тэд энэ удаагийн олимпийн наадмыг хойшлуулах эсвэл өөр улсад яаралтай шилжүүлэх саналуудыг гаргаж байгаа юм.

Тухайлбал Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн профессор Амир Аттаран CNN агентлагаар дамжуулан “Олимпийн наадам бол тоглоом биш. Рио Де Жанейро хотод болох Олимпийн наадмыг хойшлуулах хэрэгтэй. Эсвэл  өөр газар зохион байгуулах шаардлагатай. Үгүй бол дэлхий нийтэд аймшигт үхэл, аюул нүүрлэх болно. Хүүхдүүд эрэмдэг, тахир дутуу, тархины хөгжилгүй төрж, насанд хүрэгчид халдвараас болж хэдэн зуун саяараа үхэх аюул ойрхон байна” гэжээ.

Мөн Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэн Арт Каплан “Бразил улс аюулт халдварт өвчин дэгдээд буй энэ үед олимпийн наадмыг зэрэгцэн зохион байгуулах гэж оролдох нь хэт эрсдэлтэй” хэмээн CNN телевизэд ярилцлага өгөх үеэрээ дурджээ.


URL:

Сэтгэгдэл бичих