Өнөөдрийн зурхай /2016.05.18/

001780Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 12. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага:  Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр амьдрал, ажил хэрэгт дэвшил авчрахгүй нь бололтой. Сэтгэл санаа эрс өөрчлөгдөж, уур уцаартай байх магадлалтай. Мэдрэлийн системийн ачаалал ихсэж, архаг өвчин сэдэрнэ. Эргэн тойрныхонтойгоо харьцахдаа урьдын адилаар хэрүүл маргаанаас зайлсхий. Хувь заяаны гэнэтийн эргэлт тохиох магадлал өндөр байна. Болж байгаа үйл явдал дунд толгойгоо битгий гээгээрэй. Өөрийн хийж байгаа үйлдлээ алхам бүртээ сайтар тунгаан бод. Зүүд 3 хоногийн дараа давтагдвал биелнэ. Хүрхрээ, аадар бороо зүүдэлбэл баяжин эсвэл дайснаа ялна.


Үхэр (4/20-5/20)

Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөлт хийх, ахуйн асуудлаа шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой үе. Амьдралын хурц асуудлаа шийдэхэд болгоомж, эрүүл ухаан тусална. Мөнгө санхүү төсвөө удаан хугацааны туршид ахиулах биш ч гэсэн байдлыг сайжруулах боломж бололцоо таны өмнө гарч ирнэ. Хөнгөн хуумгай амлалт, ажлын ачааллаас хамааран гарах хүндрэл, ноцтой асуудлууд үдээс хойш таныг хүлээж байна. Гэхдээ дэмий эрсдэл бүү гарга. Бие махбодод хөнөөл үзүүлэх бүхнээс татгалз. Ялангуяа архи, дарс бүү хэрэглэ.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр та азтай байна. Та амьдралаасаа таашаал авах хэрэгтэй. Та хайр сэтгэлийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Олонх энэ ордныхон өөрсдийн сайн талуудаа харуулах боломж нээгдэнэ. Дипломат харилцааны урлагийг ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг гялалзтал байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр холимог өдөр тохиох болно. Мэргэжлийн салбарт ажиллагсад сэтгэл санаа жоохон гундуу байх бөгөөд үүнийг өнөөдөр дээрдүүлэх боломж танд гарахгүй. Харин бизнес эрхэлдэг хүмүүс ашиг орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх, ажлын байрны таатай орчинг өөртөө бүрдүүлэх зэрэг үйл явдлууд тохиолдоно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Энэ нь гал түймэр, хулгай дээрэм ч байж магадгүй. Хүсээгүй зочид гэнэт хүрч ирэх нь танд таалагдахгүй байх.


Арслан (7/23-8/22)   

Хэдийгээр өнөөдөр санхүүгийн байдал таатай боловч та ямар нэгэн юманд санаа зовсон хэвээр байх болно. Уг асуудлаас гарах гарцыг таны ойрын настангаас асуух хэрэгтэй. Өнөөдөр томоохон мөнгө танд орж ирнэ. Ажил хэргээ огцом сайжруулах гэж зүтгэх хэрэггүй, нөхцөл байдлын улмаас амжилтад хүрэхгүй. Түүний оронд хуучин төлөвлөгөө, харилцаа холбоогоо эргэн харж, үр дүнг нь үнэлж цэгнэ. Шинэ түншүүд ажил нурааж магадгүй. Харин эртний андууд, төрөл садан үнэтэй зөвлөгөө өгөх байх.


Охин (8/23-9/22)    

Шагнал эсвэл өөр бусад урамшуулал таныг хүлээж байна. Гар урчууд, худалдааны ажилтнууд ихээхэн ашиг олно. Эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санаанд баярын уур амьсгал орж байна. Та адал явдалд бэлэн байна уу. Хэрэв гэнэт ямар нэгэн ер бусын зүйл болбол бүү гайх. Харин амьдралаа олон өнгөтэй болгох боломж олдсонд баярла. Хүчээ зайлшгүй тэнцүүл, магадгүй санхүүгийнхээ асуудлыг шийдвэрлэхэд таатай байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Ажил дээр үүссэн таагүй явдлууд хувийн харьцаанд нөлөөлж ойр дотнынхонтойгоо муудахад хүрнэ. Сэтгэл хөдлөлөө барь. Аахар шаахар зүйлсээс болж бүү уурла. Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр ханд. Хэрэв та ажилдаа идэвхтэй илүү сонор соргог байж чадвал өөрийгөө шүүмжлэхгүй бөгөөд бусдад ч мөн ийм боломж олгохгүй. Чухал бизнесийн уулзалт гэрээ байгуулах үедээ илүү цагаар ажиллах нь дээр. Гэрээ хэлэлцээр хийснээрээ та баяртай байж, энэ нь таны өсөж хөгжих гайхалтай үе байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Эрч хүч маш өндөр байна. Өглөөгүүр ойрд байгаагүй эрч хүч мэдрэгдэнэ. Энэ эрч хүчээ барьж байх шинэ дасгал сургуулилт эхэл. Идэвхтэй амьдралаар амьдар. Өнөөдрийн даалгавар бол хянамгай, бодлоготой, зөв зарцуулалт хийх чадвартай байгаарай. Эдгээрийг мөрдөж дагаснаар энэ жилийнхээ санхүүгийн байдлаа сайжруулж чадна. Эрүүл мэнддээ онцгой анхаарахыг шаардаж байна.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр ганц бие хүмүүс эцсийн эцэст гэр бүл зохиох зорилготой хайр дурлалын холбоо хэлхээ тогтоох эрмэлзэлтэй байна. Магадгүй хамт олон эсвэл удирдлагатайгаа хөндий, хүйтэн харьцаатай байна. Тэвчээртэй байхыг зөвлөж байна. Магадгүй хувийн амьдралд таагүй асуудал тулгарах эсвэл таагүй хүмүүстэй харьцах болно. Эрүүл мэнддээ анхаар. Хайрт дээрээ нүүн очиж хамтын аж ахуй эрхлэх, өөрөөр хэлбэл гал голомтоо асаах таатай цаг үеийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Онцын хурц үйл явдалгүй бүүдгэр өдөр байна. Мэдээж таныг аз жаргал баяр баясгалангүй болгоно гэсэн үг биш шүү. Гэхдээ та хорвоод ийм нэгэн өдөр байдаг гэдгийг санаж, зүгээр л хэвийн хэмжээнд өдрийг өнгөрүүлээрэй. Харин үдээс хойш энэ байдал өөрөөр эргэж сэтгэл сэргээх хуучны андтайгаа таарах болно. Тэрэнтэй хөгжилтэй байж чадна. Харин гашуун дарсыг хэтрүүлэн хэрэглэх гэсний хэрэггүй. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг дээ.


Хумх (1/20-2/18)   

Санхүүгийн хүрээнд нөхцөл байдал бага зэрэг сайжирна. Энэ оройг ханьтайгаа сайхан өнгөрөө. Өнөөдөр гэрээ тохижуулах, ажлаа төлөвлөх шинэ тансаг тавилга худалдан авахад таатай. Та өөрийн санал төлөвлөгөөгөө хөнгөнөөр шийдэж биелүүлэх болно. Ганц бие хүмүүс нь цаашдын амьдралаа холбох хүнтэйгээ танилцахыг үгүйсгэхгүй. Үдээс хойш таагүй байдал, санхүүгийн алдагдал эсвэл итгэлтэй хүний урвалт зэргийг авчирч мэднэ.


Загас (2/19-3/20)

Онцгой эрч хүчтэй байж энэ нь хийж буй ажилд тань сайнаар нөлөөлнө. Сэтгэл санаагаа тайван байлга. Хэтэрхий нэр алдартай хүмүүстэй харьцахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Өөрийнхөө одоогийн байдалдаа мөн ирээдүйдээ дүгнэлт хийхэд сайн өдөр. Сүүлийн үед бодож байсан санаа нь хурдан бөгөөд том амжилтыг авчирч болно.


URL:

Сэтгэгдэл бичих