70 дөхсөн Алла Пугачевагийн богино банзал шоконд оруулав

525x394_0xc0a8399a_575648777146322088470 дөхөж яваа хүмүүсийг манайхан эмээ, өвөө гэхээс өөрөөр дууддаггүй, тэд ч үүнтэй хэдийн эвлэрчихсэн байдаг. Оросод ч байдал төстэй, манайхаас нэг их ялгагдахгүйг очиж үзсэн хүмүүс мэдэх байх.

Харин Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева 67 нас хүрсэн ч хуучин зангаараа богино банзал өмсөөд л гүйж явна. Орос интернэт бүр шоконд оржээ. 70 дөхсөн “эмгэн”-ий бичлэгийг нь хавсаргалаа, итгэхгүй бол орж үзээрэй.

Энэ удаа Алла өөрийн залуухан нөхрөө сурталчилж байгаа бололтой. Удахгүй Оросын төв телевизээр “МаксимМаксим” гэдэг шинэ хөтөлбөр гарах гэж байгаа юм байна. Аллагийн нөхөр Максим Галкин ”Миний шинэ нэвтрүүлэг бол Үдшийн Ургант ба “Том ялгаа” нэвтрүүлгийн холимог байх болно” хэмээжээ. Тодруулбал, нэвтрүүлгийн зочид янз бүрийн дүрд тоглож, итгэмээргүй нөхцөл байдалд орох гэнэ.

Алла залуухан нөхөр болон 2 хүүхдийнхээ хамт амьдардаг өөрийн шилтгээний үүдэнд энэ сурталчилгаагаа хийснийг та бүхэн анзаарсан байх.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих