Сэжиг хүргэсэн “КОWAR КОМПОД”
За ёстой тэснэ тэснэ гэхэд энэ арай л хэтэрлээ !!! Хэрэглэгч олон иргэдийг юмын чинээ бодохгүй дорд үзэж байгаа хамгийн том доромжлол бол энэ яахын аргагүй мөнөөсөө мөн.
”Баясах трэйд” компанийн “Ковар” нэрийн бүтээгдэхүүнд зөрчил нь илэрдэгээ илрээд худалдан авагчид нь хохирдогоо хохироод бүхэл бүтэн гурван жилийн нүүрийг үзлээ. Өөдөлж дэвшиж хөгждөггүй юм аа гэхэд өт хорхойныхоо асуудлыг шийдэж болдоггүй юм уу?
Ямар гээчийн нөхцөлд хэдэн шат дамжлагаар үйлдвэрлэгдэж ямар замаар импортлогдож, ямар нөхцөлд хадгалагддаг болоод гарч ирж болох бүхий л өт хорхойнууд төрөл төрлөөрөө гараад байна вэ?…
Нэгэнт л нийгэмд байр сууриа олчихсон том байгууллага учраас болчимгүй үйлдлээ хааж нуугаад яваад байж болдог гэж санасан бололтой. Мэдээж энэ мэтчилэн бохир аргаар үйлдвэрлэлээ явуулж байгаа хойно, эрх мэдэлтэн нөлөө бүхий хүмүүсийн алган дээр нь харамгүй мөнгө цацаж, олон шат дамжлагийг туулж явсаны эцэст цацсан мөнгөний хэмжээгээрээ хэрэглэгч биднийг үл тоож НААД ӨТТЭЙ КОМПОТОО АВААД ИДВЭЛ ИД, БОЛИУЛ БОЛИНО БИЗ !!! гэсэн янз байдалтай ширээнийхээ ард дарга, захиралууд нь
ӨТӨӨР БАЯЖУУЛСАН өнөө комподныхоо ашиг орлогыг тоолоод сууж байгаа биз.
Өнөөдөр ч нэгэн иргэн сошиалаар өөрийн бухимдлаа олон нийттэй хуваалцлаа. Уншигч та энэхүү мэдээллийн талаарх үзэл бодлоо хуваалцахыг мөн хүсэж байна. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
Эх сурвалж: Fact.mn
Э.Намуунзаяа
Өмнө нь гарч байсан зөрчлүүдийн нэг хэсэг нь:
URL: