Д.Ганбатын хариу нэхсэн бидон, шанага

3772УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нутгийнхандаа өөрийнх нь нэрийг сийлсэн бидон тараасан “хэрэгт унасан”. Үүнийг нь төрийн мөнгөөр тараасан гэдэг мэдээлэл гарч, хэсэг залуу хэвлэлийн бага хурал хийсэн нь ч бий. Тэгвэл саяхнаас түүнийг дан ганц бипон биш шанага ч бас тараасан тухай мэдээлэл цахим ертөнцөөр гарч эхэллээ. Үүнээс болоод “бидон ганбаа” “шанага ганбаа” болж хувирав бололтой юм.

Нутгийнхандаа дээшээ харсан сав тараасан, хуванцар саванд усаа хийхээс нь сэргийлсэн гэж өөрийгөө өмөөрүүлж байгаа эрхэм гишүүн маань ажлынхаа тайландаа сонгогчдодоо хандан “Сав хоосон буцаадаггүй” хэмээн сануулга гаргажээ. Тэгэхээр эрхэм гишүүн зүгээр ч нэг дээшээ харсан савыг сонгогчдодоо тараагаагүй бололтой дог. Аяганы хариу өдөртөө гэж, Баянхонгорчууд ч эвгүй байдалд орох шиг боллоо доо.

Сонгочихьё гэхээр УИХ-ын хэлгүй гишүүдийн тоонд орчихсон, “Өөрийн гэсэн бодолгүй” гэдэг шүүмжлэлд байнга өртдөг энэ эрхэм Баянхонгорчуудын дуу хоолойг төрд хүргэж чадахгүй байдаг. Сонгохгүй гэхээр бидоныг нь аваад “Сав хоосон буцаадаггүй” гэдэг сануулгыг нь авчихсан байдаг. Яамаар ч юм бэ дээ, хонгор нутгийнхан.

У.Жанцан

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих