МОНГОЛ ОРОСЫН СЭТГҮҮЛЧДИЙН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА

3815Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум Улаанбаатар хотноо болж байна. Форумыг нээж Монгол улсын Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт,судалгааны газрын захирал Г.Амартүвшин үг хэллээ. Мөн ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Аржаев Игорь Николаевич үг хэллээ.

Өнөөдөр үргэлжлэх уг форумд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол,Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа, ВГТРК-ийн Эрхүү дэх салбарын орлогч дарга Ринчинова Ольга Геннадьевна “Хоёр улсын иргэдийн харилцааг хөгжүүлэхэд Монгол,Оросын сэтгүүлчдийн оролцоо”, МУИС-ийн багш, сэтгүүлзүйн доктор, дэд профессор Ч.Чойсамба “Хоёр орны иргэд хоорондын харилцаа,, хэвлэл мэдээллийн үр нөлөө” зэрэг хэвлэл мэдээллийн салбарын эрдэмтэн судлаачид илтгэл тавин хэлэлцүүлэх юм. Хоёр орны сэтгүүлчид илтгэл сонсож мөн чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Х. АЯЛГУУ


URL:

Сэтгэгдэл бичих