Цэвэр юм шиг хэрнээ “цэвэр” биш С.Дэмбэрэл…

3811

МҮХАҮТ-ын дарга гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа олонтаа гарч, хоногшсон С.Дэмбэрэл гишүүнийхээ хувиар нэг л гавилгүй дөрвөн жилийг өнгөрөөв. Сонгууль дөхсөн өдрүүдэд АН, МАН-ын үйл ажиллагааг шүүмжилсэн үгс овоо унагаад байсан тэрээр УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшихээр болоод байна. ИЗНН  АН-ыг дэмжиж ажиллаж, тус намын нэр дээр 5 хүн нэр дэвшүүлэх эрх авсан. Харин Сонгуулийн тухай хуульд зааснаар намаасаа гарч, нэр дэвших намынхаа гишүүн болох ёстой гэж заасан байдаг учраас С.Дэмбэрэлийн тухайд намаасаа гарч АН-ын хүн болох сонголтыг хийсэн бол С.Оюун, Ц.Ганхуяг хоёрын тухайд энэ сонгуулийг өнжихөөр шийдсэн нь мэдээж учир  шалтгаантай биз.

С.Оюуны тухайд ахынхаа нэрээр нэрлэсэн намаасаа гарна гэдэг бол улстөрийн карьертаа утгаараа цэг тавьсан хэрэг болно гэдгийг тэр мэдэж байгаа биз. Заавал намаасаа гарахгүйгээр хүмүүсээ сойж байгаад, явцын дунд сайдын суудал бодож байхыг үгүйсгэх аргагүй. За харин С.Дэмбэрэлийн тухайд хүний, өөрийнгүй л намайг нэр дэвшүүлэх дургүй байгаа юм шиг байна гэхчлэн хэлж яриад байсан хүн. Ямарч байсан түүнд эрх мэдэл хэрэгтэй байна. Тэр дараагийн 4 жилийг саарал ордонд өнгөрөөх шаардлага байгаа ч биз. Тэрээр зөвхөн бизнес эрхлэгчдийн төлөө дуугардаг юм шиг хэрнээ цаагуураа хувь эрх ашигтаа чамгүй санаа тавьдаг юм билээ. Дашрамд өгүүлэхэд, түүний эгчийн хүүхэд хамар хочит Т.Ганболд ХҮН-ыг АН-д дагаар оруулах гэж давхиж яваад намаасаа хөөгдсөн билээ.

Харин С.Дэмбэрэлийн тухайд юу юугүй л намаасаа гараад АН-д нэгдчихлээ. Чухам тэгээд тэндээс дэвшээд, сонгогдоно гэдэгтээ итгэлтэй л байгаа юм байлгүй дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Bold Огноо: 17 May 2016

Ene menget uruult ih sonin baagii shvv!!!

Сэтгэгдэл бичих