МАШИНЫ ИМПОРТ ИХЭСЧЭЭ

2011 оны эхний 8 сард 1107.0 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 172.5 хувиар өсчээ. «Машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд анги» хэсгийн импортын 67.3 хувийг машин, механик тоног төхөөрөмж, эд анги эзлэж, үүний 57.1 хувь нь зөвхөн өргөх, ачих буулгах машин механизм; шороо, чулуу ялгах, шигших механизм болон бульдозер, экскаватор гэх мэт хүнд даацын машин механизмын импортод ногдож байна.

Цахилгаан машин, тоног төхөөрөмж, эд ангийн импорт 360.6 сая ам.долларт хүрч 248.9 сая ам.доллараар өсч «машин, тоног төхөөрөмж» хэсгийн импортын дүнд 32.6 хувийг эзлэж байна. Эдгээрийн 68.7 хувийг цахилгаан үүсгүүрийн эд анги, трансформатор, телефон, цахилгаан шуудан холбооны аппарат, зурагт болон видео төхөөрөмж, тусгаарлагч утас, кабель болон цахилгаан энергийг хуваарилах удирдлага, самбар, шүүгээний импорт эзлэдэг байна.

Б.Үүлэнсолонго


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих