ОНГОЦ СААТСАН Ч ОДОО ХЭВИЙН
Монголын иргэний агаарын тээврийн онгоц өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Токио, УБ-Сөүлийн чиглэлд хоёр ч удаа саатсан.
Энэ талаар МИАТ компанийн хэвлэлийн төлөөлөгч Л.Ундралаас тодруулахад «ОМ-301 онгоцонд нислэгийн өмнө техникийн үзлэг хийгээд саатал гарсан гэсэн дохио ассан шалтгаанаар нислэгийг хойшлуулсан. Хэдийгээр хүнд гэмтэл биш ч гэсэн зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс заавал үзлэг хийх ёстой. Тиймээс дуудлагын онгоцоор зорчигчдоо тээвэрлэсэн юм.
Одоогийн байдлаар бүх онгоц нислэгт гарч байна. Манай компанид өнгөрсөн долоо хоногт ISO-ын шалгалт хийсэн. Шалгалтад манай компанийн бүх хэлтэс, алба хамрагдсан. Шалгалтаар МИАТ компани сайн үнэлгээ авсан. Мөн техникийн бүрэн бүтэн байдал, чанар стандарт зохих хэмжээнд байгааг тодорхойлсон» гэлээ.
Д.Эрдэнэ
URL: