Нара: Надад сайн ах байхгүй
Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа дуучин Нара бухимдалтай байна. Тэр өөрийг нь ширээний хүүхэн, биеэ үнэлэгч хэмээгээд зогсохгүй ёс бус үг хэрэглэж доромжилсон эрчүүдэд хандан дараах хариуг барилаа.
Нара: “Ганц бие хүүхнүүд банзал байх албагүй, ганц бие ээжүүд эрчүүд бүртэй явалддаггүй, урлагийн гэсэн болгон спонсор хайж гүйдэггүй, НАРАНТУЯА надад сайн ах байхгүй…
Хүн өднө, тэрэнд нь харилцааны соёлтой хандах ёстой гэсэн зарчмаар эвтэйхэн хариулахад талтай, явдалтай гэх хорон үгээр утаж янхан гэх аймаар пайз зүүнэ…Бүүр болоогүй үтрээгээ жижигрүүл гэж хүний адгаар доромжилно.
Ямар их зав бэ? Яасан гэж намайг элдвээр дуудна вэ?
СОНГУУЛИЙН ХАР ПИАРЫГ ХИЙХДЭЭ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЯНХАН БОЛГОЖ, НЭР ХҮНДЭД НЬ ХАЛДДАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ШҮҮ ДЭЭ… МИАЛАХ АРГА ЧИНЬ БУРУУДААД БНА…
Өө нээрээ миний амраг гэх миний таньдаггүй эрчүүд, миний мэдэхгүй шөнийг надад сануулж, миний хийгээгүй ажлыг хийсэн болгож баахан хувийн мсж явуулж байх. Болиорой нөхдүүдээ хүн гүтгэх хязгаартай байдаг юм шүү…
Үтрээгээ жижигрүүл гэж эрээгүй доромжилж байгаа ЭР ХҮН таньд гэж хэлэхэд таны үтрээний мэдлэг ихтэйг чинь ойлгосон ч эхнэртээ, эмэгтэй хүн болгонд ингэж ханддаггүй гэж найдна…”
mnews.mn
URL: