Золбин нохой, муур устгах зардлыг нэмлээ
Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой, муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна. Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байна гэдгийг тэрээр онцлов. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болгох шаардлагатай байгааг хэллээ. Үүнд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой, муур худалдан авах үнэ зэрэг багтсан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, золбин нохой, муур устгалтын ажлыг шинэ хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцлов. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой, муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах, уургалан бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
URL: