Хүйтэн усанд орохын 12 ашиг тус

Та халуун шүршүүр, усанд ордог бол одоо болих хэрэгтэй. Яагаад гэж үү? Хүйтэн усанд орох нь ямар ашигтайг ингэж бичжээ.

Анхаарах зүйлс: 

1. Зүрхний өвчтэй хүмүүс орж болохгүйг анхаарна уу.

2. “Хүйтэн” гэдэг нь +10-аас +15′С градус

3. Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй. Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй.

 

1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй

Showering: 12 Reasons You're Doing It Wrong 1

Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшилтийг хадгалж, нүхийг агшаадаг.

2. Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна

Showering: 12 Reasons You're Doing It Wrong 4

Medical Dail сэтгүүлд дурдсанаар хүйтэн усаар угаасан үс илүү эрүүл, өнгөлөг харагддаг байна. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй байдаг.

3. Хүйтэн ус булчингийн гэмтлийг хурдан эдгээдэг

Мэргэжлийн сагсан бөмбөгчин Kobe Bryant, LeBron James нараас асуусан ч болно.

Kobe хүйтэн устай онгоцонд орж эмчилгээ хийх гэж байна

Showering: 12 Reasons You're Doing It Wrong 7

Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн өвдөлтийг ч намдаадаг тустай.

4. Хүйтэн ус сэргэг байлгана

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 11

Та өглөө сэрээд ядарсан, нозоорсон байдаг уу? Тэгвэл хүйтэн усанд ороод л асуудлыг шийдчих.

Хүйтэн усанд ороход бидний бие “сандарч” яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгах гэж өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүн хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүхий л биеэр цус хурдаа авсан уралдааны машин шиг л урсах болно.

5. Таны сэтгэл санааг тайвшруулна

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 14

Dr. Nickolai Shevchuk эмч хэлэхдээ “Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, хэрэв байнга ордог бол стрессдэнэ гэхээс айлтгүй болно” гэжээ. Яагаад гэж түүнээс асуухад “Хүйтэн ус нь mesocorticolimbic ба nigrostriatal дахь dopamingeric дааврыг сэргээдэг учир сэтгэлээр унадаггүй” гэжээ. Өөрөөр хэлбэл тархи руу аз жаргалын дааврыг илгээдэг гэсэн үг юм.

6. Хүйтэн ус ой тогтоолтыг сайжруулдаг

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 18

Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.

7. Хүйтэн ус турахад тусална

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 21

Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно.

-Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх

-Бор өөх буюу бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай. Хүйтэнд идэвхиждэг.

Хүйтэн ус нь бор өөхийг идэвхижүүлж өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаар зөвхөн хүйтэн усанд орсноор 4 кг хасч байсныг тогтоожээ.

8. Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 26

Dr. Mercola эмчийн хэлсэнээр хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд маш их тустай гэж хэлжээ.

9. Хүйтэн ус дархлааг сайжруулдаг

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 29

Халуун усанд ордог, хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхитэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Хүйтэн усанд орох тоолонд цагаан эс идэвхжиж байсан байна.

10. Хүйтэн ус чалх сайжруулдаг

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 33

Халуун ус нь үрийн шингэний “үйлдвэрлэлт”-ийг бууруулдаг байна. Ингэснээр чалхгүй болох магадлал өндөрсдөг гэж эрдэмтэд олж тогтоожээ.

11. Бага ус хэрэглэнэ

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 36

Хэн л хүйтэн усанд удаан хэвтээд, зогсоод байхыг бодохов дээ.

12. Хүйтэн ус энерги хэмнэнэ

Showering: 12 Reasons Why You're Doing It Wrong 38

Ус халаахын тулд хичнээн хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр байгаль орчин сүйтгэж байгаа гэж бодож байна?

 


URL:

Сэтгэгдэл бичих